![]() |
|
![]() |
![]() |
|
![]() |
||
![]() |
||
![]() |
||
|
||
![]() |
||
![]() |
УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Байдү компаний захирал Ли Яньхун 9-ний өдөр УТЗЗ-ын 12-дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 3-р чуулганы 2 дахь бүгд хуралд, Хятадын оюунлаг аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжлийг ахиулахын тулд улсын холбогдох салбарууд тусгай хөрөнгө гарган санхүүжуулж, Хятадын оюунлаг төлөвлөгөө боловсруулахыг санал болгожээ.
Тэрээр, бүх талд болон алс хэтийн хөгжилд холбоотой нийтээр хэрэглэх үндсэн техникийгг хөгжүүлж байж сая бие дааж шинийг зохион бүтээх чадлаа эрчимжүүлж, техникийн шинийг зохион бүтэээхэд түшиглэн аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийг ахиулж чадна.
Оюунлаг техник бол суурь техник учраас олон салбарын өөрчлөлт, үсрэнгүй хөгжлийг ахиулж чадна. Хятадын оюунлаг салбарын судалгааны хуримтлал хөгжсөн орноос төдий л их зөрөөгүй. Хэрэв улс орны стратегийн хэмжээнд оюунлаг салбарын бүх талын төлөвлөгөө зохиовол Хятад улс хөгжсөн орныг давж, ерөнхий бодит хүчин, үр нөлөөгөө ахиулж болох ховор боломж гарах болно гэжээ.
Тэрээр тэргүүний техникийн судалгаа хийж гол салбарыг барих, шинжлэх ухааны судалгааны шинийг зохион бүтээх механизмийг шинэчлэх, хамтран ажиллаж шинийг зохион бүтээж аж үйлдвэрийн хөгжлийг ахиулах зэрэг гурван санал дэвшүүллээ. /Баатар орчуулав/
![]() Күнзийн |
![]() хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |