|
|
||
Ин Вэйминь 12-дахь сонгуулийн БХАТИХ-ын чуулганы хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн асуултанд хариулахдаа, тэтгэвэрт гарах насыг уртасгах бодлого нь өдгөөгийн хуульд тогтоосон тэтгэвэрт гарах нас залуу байгаа асуудалд чиглэсэн юм. Хятадын хууль ёсны тэтгэвэрт гарах насыг 1953 оны хөдөлмөрийн баталгааны дүрэмд үндэслэн тогтоосон юм. 1978 онд төрийн зөвлөл эмэгтэй ажилчин 50 настай тэтгэвэрт гарна, эмэгтэй боловсон хүчин 55 настай тэтгэвэрт гарна, эрэгтэй ажилчин ажилтан 60 настай тэтгэвэрт гарна гэж дахин тодорхойлсон юм.
БНХАУ улс байгуулагдсан эхний үед боловсруулсан тэтгэвэрийн насны тухай бодлого өдгөөгийн эдийн засаг нийгмийн хөгжилд зохицохоо больж, тохируулга хийх шаардлагатай болж байгаа нь гарцаагүй юм гэжээ.
Гэвч Ин Вэйминь хэлэхдээ, энэ бодлого олон нийтийн үзэл ойлголтыг цаашид нэгтгэх шаардлагатай байна. Төсөл боловсруулахдаа олон нийтийн санал асуулга явуулж төслийг улам оновчтой, тал талаараа хүлээж авах боломжтой болгоно гэжээ./Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |