|
|
||
10-д нам төрийн удирдлага Жан Дэжян, Юй Жэншэн, Ван Чишань, Жан Гаоли нар 12 дахь сонгуулийн бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганы хэсгийн хэлэлцүүлэгт оролцжээ.
ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Бүх Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян Ганьсү мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчдийн саналыг сонссоны дараа тэрээр, ядуурлыг бууруулах тэмцлийг буцалтгүй үргэлжлүүлж, иргэдийн амьжиргааны үндсэн нөхцөлийг батлах ажлаа чангатгаж, ядуу хөдөө орон нутгийн иргэд нийт ард түмнийхээ хамт чинээлэг нийгэмд орохыг батлах хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, бүх Хятадын УТЗЗ-ийн дарга Юй Жэншэн Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцон, тэдний санал бодлыг сонсож, эдийн засгийн хөгжлийн шинэ төлөв байдалд зохицож, бүтцийн зохицуулалт ба үйлдвэрлэлийн дэвшлийг эрчимжүүлж, боловсрол, ажил олголт, ядуурлыг бууруулах зэрэг иргэдийн амьжиргааны чухал асуудлуудыг чанга атгах хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн сахилга бат байцаах хорооны нарийн бичгийн дарга Ван Чишань Шаньши мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, намын суртал цэгцлэлтийн ажлыг бүх талаар чанга хэрэгжүүлж, авилгачдын тоог эрс бууруулж, үүрэг хариуцлагыг хатуу тулган, удирдах багийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, улс төрийн сайн сайхан орчинг бүрдүүлэх хэрэгтэй гэжээ.
ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли Гуандүн мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, тэдний саналыг сонссоны дараа, Гуандү муж Ши Жиньпин даргын шаардлага болон "4 бүх тал" стратегийн хөтөлбөрөөр, эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг хошуучилж, эдийн засгийн эрүүл тогтвортой өсөлт ба нийгмийн эе зохицонгуй хөгжлийг биелүүлэхийг уриалжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |