|
|
||
9-ны өдөр Бүх Хятадын УТЗЗ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн яамны ерөнхий эдийн засагч Чянь Кэмин хэлэхдээ, эдийн засаг шинэ төлөвт орж буйг дагалдан Хятадын хөдөө аж ахуйн хөгжлийн дотоод, гадаад орчинд гүн гүнзгий өөрчлөлт явагдаж байгаа болохоор хөдөө аж ахуйн өөрчлөлтийг шинэчилж сайжруулах нь чухал гэжээ.
Тэрээр 4 санаачилга дэвшүүлэв. Нэгд, 2016-2020 оны "13-р таван жил"-ийн төлөвлөгөөг сайтар төлөвлөж, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах. Хоёрт, үйлдвэрлэлийн бүтцийг сайжруулж, хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх. Үржлийн бүтцийг сайжруулан, мал аж ахуйн бүтээгдэхүүний хангалтыг нэмэгдүүлэх. Гуравт, хөгжлийн хэлбэрээ өөрчлөн, хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих. Дөрөвт, бодлогын зорилтыг зохицуулж, зохицуулалтыг дэмжих хэлбэрээ төгөлдөржүүлэх. Хөдөө аж ахуйг тогтвортой хөгжил, орчин үеийн хөгжил тийш хандуулахыг төрийн бодлогоор хангах ёстой гэлээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |