• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Байгаль орчноо хамгаалах ажлыг сайтар хийнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-10 15:43:19

9-нд БХАТИХ-ын ТӨЗО-ны төлөөлөгчдийн хэсэг Ардын хурлын ордны Түвдийн танхимд БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан хэлэлцэж, гадаад дотоодын сэтгүүлчдэд нээлттэй өдөрлөг зохиов. БХАТИХ-ын төлөөлөгч, ТӨЗО-ны засаг дарга Лувсанжанцан, байгаль орчныг хамгаалах ажлыг хөгжлийн доод шугам, улаан шугам, өндөр хүчдэлийн шугам болгохыг баримтлан, "алт мөнгөтэй уул уурхай"-г нээж хөгжүүлэхийн зэрэгцээ, "дархан цаазат уул усаа" хамгаалах болно гэлээ.

Тэрээр, 2014 онд Түвдийн ДНБ-ний хэмжээ 92 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеэс 10.8 хувиар нэмэгджээ. ТӨЗО эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ ардын амьжиргааг сайжруулахын тулд 7 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулан, Түвдийн ард иргэдэд хөгжлийн үр шимийг хүртээх болсон. Түвдийн экологийн орчин тэнцвэртэй байна гэлээ. Тэрээр цааш нь ярихдаа, Түвдийн ундны ус, агаарын орчинд бохирдол байхгүй, хот суурингийн агаарын чанарын төвшин стандартыг хангаж байна гэлээ.

БХАТИХ-ын төлөөлөгч, ТӨЗО-ны АТИХ-ын Байнгын хорооны дарга Бамацэрэн, Одоогийн Түвд нутаг эдийн засгийн хурд, үр ашиг, ард иргэдийн аюулгүй байдлын мэдрэмж зэрэг нь хамгийн сайн цаг үедээ байна. Одоогийн бидний үүрэг бол ард иргэдийн үйлдвэрлэл амьдралын төвшнийг дээшлүүлж баталгаажуулах, бүх улсын ард иргэдтэй хамт чинээлэг нийгэмд орох явдал болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе