• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

2015 онд Хятадын авлигатай хийх тэмцэл төрийн өмчийн аж ахуйн нэгжид чиглэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-10 17:02:07

Авлигатай тэмцэх гэдэг үг өдгөө Хятадын хамгийн халуун сэдэв болоод байна. 2014 онд Жоу Юункан зэрэг том авлигачид шийтгүүлсэн явдал эрх баригч намын авлигатай тэмцэх эрч хүч, шийдвэр зоригийг олон нийт бахархан хүлээж авсан юм. Үүний хамт 2015 оны авлигатай тэмцэх ажилд ихээхэн анхаарч маш их хүлээлт үүссэн юм.

Төрийн өмчийн аж ахуйн авлигын асуудал хүмүүсийн анхааралд өртөж, түүнтэй тэмцэх ажил гол болж ирлээ. Төрийн өмчийн авлигын хорт хавдрыг хэрхэн хоггүй арилгах вэ гэдэг асуудлаар Бээжинд хоёр чуулганд оролцож буй БХАТИХ-ын төлөөлөгч, УТЗЗ-гийн гишүүдээс ярилцлага авлаа. Тэдний үзэж байгаагаар, авлигачдыг авилга авч чадахгүй болгох асуудал дараагийн шатны гол ажил болж байна. Шинэ нэг жилд авлигатай тэмцэх ажил авлигатай тэмцэх дүрмээр журамлах шаардлагатай байна гэжээ.

Шинэ он гарснаас хойш төв хорооны сахилга бат шалгах хорооны бүгд хурал энэ оны авлигатай тэмцэх ажлын голыг байршууллаа. Хурлын албан мэдээнд, төв засгийн газрын удирдлага доорх гол гол аж ахуйн бүх нэгжид шалгалт хийнэ гэсэн нь олон нийтийн анхаарлын төвд орж байна. Түүний дараа Хятадын нефтийн аж үйлдвэрийн корпорац, хөдөлгөөнт холбооны компани, үндэсний цахилгаан эрчим хүчний корпорац зэрэг төвийн 26 аж ахуйн нэгжийг 2015 оны эхний шалгалтад хамруулсан юм. Энэ бол сахилга бат шалгах хэсэг анх удаа төвийн аж ахуйн нэгжид бүгдэнд нь шалгалт хийж байгаа явдал юм. 2015 оныг төрийн өмчийн аж ахуйн нэгжийн авлигатай тэмцэх жил гэж нэрлэж байгаа юм.

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын цэргийн зэвсэг тоноглолын корпурацийн захирал Тан Дэнжэ хэлэхдээ, "Авлигын хэрэгт холбогдсон хүн олон бий. Ялангуяа монополь салбарт олон байгаа тул улс орноос авлигатай тэмцэхэд ихээхэн хүч тавьж байгаа юм. Бид аж ахуй эрхэлдгийн хувьд цэвэр ариун орчинтой байхыг хүсдэг. Бүгд л хүн хоорондын харилцаанд түшдэг тул удирдлагын ажил хүнд шүү. Харин дүрмээрээ ажиллах юм бол удирдлагын ажлыг хөнгөлөх учраас сэтгэл санаагаа стратеги боловсруулах, удирдлагаа эрчимжүүлэхэд төвлөрүүлж чадах юм. Авлагын гэмт хэрэгтнийг бид ч үзэн яддаг, тэднийг илчлэн гаргахыг шалган байцаагчдад хүсэж байна" гэжээ.

Засаг, аж ахуйг салгахгүй, эх баялгийн хуваарилалтыг хэт төвлөрүүлсэн, боловсон хүчин, санхүүгийн эрхийг төвлөрүүлсэн зэрэг асуудлын улмаас төрийн өмчийн аж ахуйн нэгжид авлигын хэрэг олон гарсан байна. Энэ жилийн 2 чуулганаар тариачин ажилчны ардчилсан намын төв хорооноос төрийн өмчийн аж ахуйн нэгжийн авлигатай тэмцэх ажлын эрчийг чангалах асуудлаар тусгай төсөл гаргасан юм. Тус төсөлд, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд авлигын хэрэг үүссэний шалтгаан олон ч хамгийн гол нь хяналт сул байснаас болсон гэж үзжээ.
Тус төслийг боловсруулсан хүний нэг Хуан Баорүн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн дотоод тогтолцоог боловсронгуй болгох нь удирдлагыг авлигын хэрэгт оруулахгүйн зангилаа болох юм гэж онцолжээ.

"Миний бодлоор гол нь төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн хуулийн этгээдийн удирдлагын бүтцийг боловсронгуй болгож, хувьцаа эзэмшигчдийн зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын хороо, захирал зэрэг удирдах тогтолцооны тэнцвэр, харилцан хянах үүргийг гүйцэд биелүүлэх хэрэгтэй. Олон улсын туршлагаас харахад, аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн удирдлагын бүтэц бол аж ахуйн нэгжийн бүтцийн хамгийн чухал гараа, хамгийн үр ашигтай зохион байгуулах тогтолцоо тул, бид энэ талын ажлыг эрчимжүүлбэл авлигын эсрэг маш их ахиц амжилт гаргах болно" гэжээ.

Түүнчлэн орчин үеийн мэдээ мэдээллийн арга барилыг ашиглан төрийн өмчийн аж ахуйн нэгжийн зөв удирдлагын мэдээллийн санг байгуулж, авлигын эсрэг зөв удирдлагыг сонгон шалгаруулах тогтолцоог бий болгож, иргэдийн хянах үүргийг сайтар бадруулж, авлигын эсрэг бодлого, арга хэмжээг боловсруулж тогтооход иш баримт хангахыг Хуан Баорүн санал болгожээ.

Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, Хятадын арван содон өмгөөлөгчийн нэг Чин Шиянь, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн авлигалын асуудлыг арилгах, залхаан цээрлүүлэх, сэргийлэхийн хүчин адил чухал юм гэжээ. Тэрээр, төрийн өмчийн аж ахуйн нэгжид оршиж буй авлигыг хазаарлан зогсоож, удирдах боловсон хүчнийг авлигал авахгүй, тушаалаа урвуулан ашиглахгүй болгоход хяналт тавих, хууль тогтоох талаар гардан хийх хэрэгтэй. Төрийн өмчийн аж ахуйн нэгжийн орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцоо, хяналтын механизмыг боловсронгуй болгохыг эрчимжүүлж, авлигын эсрэг хууль тогтоох ажлыг түргэтгэж, "аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн хууль" -ийн холбогдох заалтанд өөрчлөлт оруулж, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн засгийн болон аж ахуйн нэгжийн эрх үүргийг салгаж, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн орчин үеийн аж ахуйн нэгжийн тогтолцооны байгуулалтыг түргэтгэн, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн мэдээллийг ил тод болгох механизмыг байгуулж, нийгмийн хяналтыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе