• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Apple"-ын бугуйн цагийг зах зээлд нийлүүлэв

CRI       (GMT+08:00) 2015-03-10 10:01:18

Америкийн "Apple" компани 9-ний өдөр хүмүүсийн хүсэн хүлээж байсан "Apple"-ын бугуйн цагийг зах зээлд нийлүүлжээ. Энэ шинэ бүтээгдэхүүнийг 4-р сард Америк, Хятад зэрэг 9 орон, бүс нутагт хамгийн түрүүнд зах зээлд нийлүүлж байна.

Эх сурвалжаас үзвэл, "Apple"-ын бугуйн цаг нь зөв оновчтой цаг заахаас гадна, хүнд зориулалсан олон үйлчилгээтэй юм байна. Үүнд мессеж, имейл илгээх чадвартайгаас гадна утсаар ярих, хөгжим тоглуулах, олон нийтийн харилцааны интернет сүлжээнд холбогдох, физиологи тоо баримт хянах, хөдөлгөөнт төлбөр тооцоо хийх зэрэг чадамжтай аж. "Apple"-ын бугуйн цаг олон хэрэглээтэй, зочид буудалд түлхүүр болж өрөөгөө онгойлгох чадвартай.

"Apple"-ын бугуйн цагийг "Apple"-ын iPhone 5, iPhone 6 гар утастай хамт ашиглах хэрэгтэй.

"Apple"-ын бугуйн цагийг 349 ам доллараар худалдах болно."Apple"-ын бугуйн цаг зах зээлд борлуулагдаж эхэлснээр 3 улиралд нийт 8 саяас 15 сая ширхэг борлуулагдана гэж зах зээл судалгааны компаниуд төсөөлж байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе