• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Европын Төв Банк валютын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-10 11:01:01

9-нөөс Европын Төв Банк бүс нутгийн дотоодын улс орнуудын төрийн бондыг худалдан авч, валютын хөнгөлөлттэй бодлогоо бүх талаар хэрэгжүүлж эхэлжээ.

3-р сараас эхлэн 2016 оны 9-р сарыг дуустал сар бүр улс орнуудын засгийн газар, хувь хүний 60 тэрбум еврогийн өрийн бондыг худалдан авах тухай ЕТБ 1-р сарын 22-нд мэдэгдсэн юм. Тус банк үүгээр дамжин бүс нутгийн дотоодын инфляцын бодитой тоо хэмжээ, урьдчилсан төсөөлөл хэт дор байдлыг өөрчлөхийн зэрэгцээ, зах зээлд их хэмжээний хөрөнгө оруулах замаар бодит эдийн засгийн сэргэлтэд сэдэлт өгөхийг зорьж байгаа юм байна.

ЕТБ валютын хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлсний дараа, Германы 10 жилийн хугацаатай төрийн бондын ашгийн норм 4 нэгжээр бууран, 0.36 хувь болсон бол, Итали, Франц, Испани зэрэг орны төрийн бондын ашгийн хэмжээ ч зохих хэмжээгээр унасан байна. Харин еврогийн ам доллартай харьцах ханшид томоохон донсолгоо үүссэнгүй.

\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе