|
|
||
Хятадын хоёр чуулган эхэлснээс хойш, гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анхаарал хандуулсаар байна. Хоёр чуулганы халуун цэгийн асуудлыг өргөн хэмжээнд мэдээлэхээс гадна энэ жилийн чуулганы зохион байгуулалтыг гадаадын хэвлэлүүд анхаарч, сайшааж байгаа юм.
Английн BBC агентлагийн Хятад хэлний сайт хоёр чуулганы тухай "Хэдийг хэмнэж, хэдийг зарцуулав ?" гэсэн гарчигтай өгүүлэл нийтэлжээ. Дээрх өгүүлэлд, хоёр чуулганы хүлээн авалт, нээлтийн ёслол, лого чимэглэл, дэвтэр цаас тэрчлэн төлөөлөгч, гишүүдийн суусан зочид буудлын угаалгын хэрэглэл зэргийг нарийн тооцоолж, маш хэмнэлттэй хурал зохион байгуулж байгаа нь энэ оны Хятадын хоёр чуулганы товойм үзүүлэлт болсон хэмээн үзэж, өндрөөр сайшаасан байна.
Венесуэлийн "Universitario" сонин Хятадын хоёр чуулганы өөрчлөлтийн талаар мэдээлэхдээ, БХАТИХ-ын энэ оны ээлжит чуулганы нээлтийн ёслол өнгөрснийхтэй адилгүй тал харагдаж байлаа. Тодруулбал, хурлын танхимд цөөн цэцэг тавьж, үйлчлэгчид анх удаа зангиа зүүж, бүх төлөөлөгч хамтдаа том автобусанд суусан. Мөн нэрт брэндийн нэг ч автомашин хурлын талбайд очоогүй гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |