• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хувийн сургууль

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-11 14:19:02

10-нд УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Гирин муж дахь Хятадын цагаач иргэдийн гадаад хэлний дээд сургуулийн захирал Чинь Хэ, боловсролын салбарын гишүүдийг төлөөлөн УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн Бүх Хятадын хорооны 3-р бүгд хурал дээр үг хэлэхдээ, үзэл санаагаа улам чөлөөлж, шинэ төлөв байдалд зохицон, стратегийн давхаргын хувьд хувийн сургуулийн статуст томоохон зохицуулалт хийж, хувийн сургуулийн өөрчлөлт хөгжлийг шинээр загварчилж, хөгжлийн тогтолцоон дахь гацаа саадыг арилган, хувийн сургуулийн олон ургалч, шилдэг чанартай боловсрол олгох үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхэд нь тусалж хөгжлийн шинэ орон зай бий болгон, шинэ хүч сэлбэх ёстой гэжээ.

Чинь Хэ хэлэхдээ, эдийн засгийн өсөлтийн хурд удааширч, санхүүгийн дарамт нэмэгдэж байгаа орчин нөхцөлд, хувийн сургуулийг ихээр хөгжүүлж, боловсролын зардлын зам сувгийг өргөжүүлж, боловсролын идэвх чанарыг бадруулж, шударга, олон ургалч, шилдэг чанартай боловсрол хүсэж байгаа талуудын шаардлагыг улам сайн хангах нь чухал мөртөө тулгамдаж буй үүрэг юм гэжээ.

Чинь Хэ таван талт санал дэвшүүлэв. Нэгд, хувийн сургууль эрхлэх олон төрлийн тогтолцоог идэвхтэй хайн сүвэгчлэх. Хоёрт, төрөлжүүлэн жолоодох ба удирдах ажлыг эрчимжүүлэх. Гуравт, багш, боловсон хүчний "гацаанаас" түргэхэн гарах. Дөрөвт, ашгийн бус мөртөө олон нийтэд ашиг хүртээх зорилготой хувийн сургуульд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг бүх талаар хэрэгжүүлэх. Тавд, хувийн сургуулиуд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хязгаарлах механизмыг байгуулах зэрэг болно.\Ган\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе