• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадад хүний эрхийг хамгаалах байдал дээшилж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-11 15:43:14

11-нд УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны байнгын гишүүн, Хятадын хүний эд эрхтэн хандивлах, шилжүүлэн суулгах асуудал эрхэлсэн комиссын дарга Хуан Жефү Бээжинд хэлэхдээ, цаазаар авхуулсан ялтны эрхтнийг шилжүүлэн суулгах ажиллагааг бүрэн цуцалсан нь эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг улам ил тод болгож, иргэдийн сайн дураараа хандивлах ажиллагаанд дэм болсон юм. Энэ нь Хятадын хууль эрхзүйн дэвшил, Хятадад хүний эрхийг хамгаалах байдал улам дээшилснийг харуулж байна гэлээ.

Мөн өдөр, УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 3-р чуулганаас хэвлэлийн бага хурал хийлгэж, Хуан Жефү сэтгүүлчийн асуултад хариулахдаа, 2009 оноос өмнө иргэд сайн дураараа эд эрхтнээ хандивлах систем Хятадад байгаагүй тул эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаанд цаазлуулсан ялтны эрхтнийг авч хэрэглэж байжээ. Энэ арга хэлбэр нь ДЭМБ-ын зарчимтай нийцэхгүй бөгөөд олон жилийн турш олон улсын шүүмжлэлд өртөж, Хятадын хүний эрхийн салбарт нөлөөлсөн гэлээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс цаазлуулсан ялтны эрхтнийг шилжүүлэн суулгах ажиллагааг бүрэн цуцалсан нь эрхтэн шилжүүлэн суулгах салбар дахь доголдлыг зохицуулахын төлөө юм, учир нь сүүлийн жилд Хятадын хүний эрхийн салбар хөгжиж, хууль эрхзүйн тогтолцоонд өөрчлөлт гарч, Хятад улс цаазын ялын оноолтыг цөөрүүлж, болгоомжтой хэрэгжүүлэх болсон, хэрэв цаазлуулсан ялтны эрхтнийг ашигласаар байвал эрхтэн шилжүүлэн суулгах салбарын ажил "хөгжих замгүй" болох болно гэжээ.

2014 оноос сайн дураараа эрхтэн хандивлах ажиллагаа бүх Хятадын хэмжээнд өрнөснөөс хойш, Хятадад шилжүүлэн суулгахад шаардагдах эд эрхтний 80% нь иргэдийн сайн дурын хандиваас ирж байна. Хуан Жефү хэлэхдээ, энэ оны 1-р сарын 1-нээс 3-р сарын 3 болтол, Хятадын иргэд 381 удаа буюу 1000 орчим эрхтэн хандивлаж, 2014 оны мөн үеийнхээс 2 дахин нэмэгдсэн юм, энэ нь иргэдийн хандив ихсэж, энэ салбар ил тод мөртөө улам ирээдүйтэй болсныг гэрчилж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе