• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Хоёр чуулганы цэнхэр" анхаарлын төв болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-11 17:01:03

"AПЕК-ийн цэнхэр", "Хоёр чуулганы цэнхэр" зэрэг цэнхэр тэнгэртэй холбоотой шинэ үг Хятад иргэдийн байгаль орчноо хамгаалах хүсэл мөрөөдлийг харуулж, өргөнөөр дэлгэрч байна. Түр зуурын энэ цэлмэг хөх тэнгэрийг хэрхэн байнгын болгох вэ? Хятад улс "Хөх тэнгэр, хөхөмдөг уул, ногоон усыг байнга байлгах" зорилтоо хэзээ биелүүлэх бол? Эдгээр нь энэ жилийн АТИХ-ын төлөөлөгчдийн авч хэлэлцэж буй халуун сэдэв болж байна.

Хоёр чуулган эхлэх үеэр Бээжин хотын тэнгэр цэлмэж, чуулганд оролцохоор ирсэн хүмүүст аятай сэтгэгдэл төрүүлж байлаа.

Шиньжяний төлөөлөгч Хангули. Имир хэлэхдээ,

"Бээжингийн тэнгэр маш цэлмэг, цэнхэр байна. Өөрийнхөө нутагт байгаа мэт санагдаж байна"

"Хоёр чуулганы цэнхэр" холоос ирсэн төлөөлөгчдөд таатай санагдаж байгаа боловч Бээжингийн иргэдийн хувьд олдошгүй ховор тохиолдол болж, өдөр бүр ийм хөх тэнгэртэй байгаасай гэж хүсэж байна.

"Цэвэр агаар үргэлж байгаасай гэж хүсэж байна"

"Цэнхэр тэнгэрийг үр хүүхдэдээ үлдээж өгье"

"Ноцтой утаа тоосыг арилгахыг хүсэж байна"

Өнгөрсөн жилийг Хятадууд "Утаат жил" гэжээ. Хятадын Үндэсний статистикийн тоо баримтаас үзвэл, 2014 онд Хятадын 161 хотод 90 хувь гаруй хот агаарын стандартад хүрээгүй байна. Агаарын бохирдлоос бусад Хятадын усны , хөрс шорооны бохирдол зэрэг асуудал ч ноцтой оршиж байгаа юм. БХАТИХ-ын төлөөлөгч, Вахаха корпорацын захирал Зүн Чинхэү үүнийг Хятад улс урьд эдийн засгаа бүдүүлэг хэлбэрээр хөгжүүлж байсантай холбоотой гэж үзжээ.

БХАТИХ-ын төлөөлөгч, Жянсү мужийн Байгаль орчны танхимын дарга Чэнь Мэнмэн түүний үгийг зөвшөөрч буйгаа илэрхийлж,

хөгжлийн хэлбэрээ өөрчилж байж байгаль орчны асуудлыг шийдвэрлэж чадна гэжээ.

Бохирдол ихтэй салбарт эрчим хүч хэмнэж, бохир бодис гаргалтыг багасгах хэрэгтэй.

Дорнод нутгийнхан хөгжлийн хэлбэрээ өөрчлөх санаачилга гаргаж байхад төв, баруун нутгийн олон газарт хөгжлийн тулгамдсан асуудал тулгарч байна. Хөгжил, байгаль орчноо хамгаалах асуудлаар БХАТИХ-ын төлөөлөгч, Юньнань мужийн Дэхүнгийн Дай үндэстний өөртөө засах жөүгийн дарга Гүн Жинжэн хэлэхдээ, эдийн засгийн хөгжил болон байгаль орчноо хамгаалах асуудал бол "Энэ нь биш бол тэр нь " хэмээн сонгох сэдэв биш гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "бид хөгжлийг түргэтгэхийн зэрэгцээ чанартай, үр ашигтай, тогтвортой хөгжлийн төсөл, салбарыг тэргүүн байранд тавиж, түр зуурын хөгжлөөр бохирдол ихтэй салбар, төслийг оруулж ирж болохгүй юм. Хөрөнгө мөнгө татахдаа стандартыг дээшлүүлж, хэрэв бохирдолтой мөртөө байгаль орчинд сүйтгэл учруулдаг бол, яасан ч татан оруулахгүй байх хэрэгтэй" гэжээ.

Өнөөдрийн Хятад улсад хөгжил болон хүрээлэн буй орчны хооронд зөрчил оршсоор байна. Хүрээлэн буй орчны асуудал маш хүнд ноцтой байна. Гэвч үүний зэрэгцээ цэнхэр тэнгэр, хөх уул, тунгалаг усыг хүмүүс улам хүчтэй хүсэх болжээ. Тэгвэл, иргэдийн уриалгад хэрхэн хариу барих вэ? Ерөнхий сайд Ли Кэчян БХАТИХ-д "засгийн газрын ажлын тайлан" тавихдаа, хүрээлэн буй орчны бохирдол бол ардын амьжиргааг доройтуулж, иргэдийн сэтгэлийг зовоож байгаа учир үндсээр нь зохицуулах хэрэгтэй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Бид хүрээлэн буй орчны хуулийг хатуу хэрэгжүүлж, уг хуулийг санаатайгаар зөрчсөн этгээдэд хүнд цохилт өгч, тэднээр их хэмжээний төлбөр гаргуулах хэрэгтэй. Огт ойшоохгүй байгаа этгээдээс хатуу хариуцлага нэхэмжилж, тэдэнд зохих торгууль шийтгэл оногдуулах хэрэгтэй" гэжээ.

Ядуу зүдүү амьдарч байсан Хятад иргэд баяжих замд оруулдаг "алт мөнгөн уул уурхайд" маш их сонирхолтой байсан боловч Хятадын өнөөгийн иргэд "хөх уул, тунгалаг ус"-ыг улам хүсэх болжээ. Харин энэ зорилтыг биелүүлэхэд маш урт замналыг туулах хэрэгтэй бөгөөд талуудын хамтын хүчин чармайлт шаардлагатай юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе