• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам"-ын стратеги Шиньжянд хэрэгжиж эхэлжээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-11 10:23:15

Хятадын ОУР-ын мэдээ, 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ 3-р чуулганд оролцож байгаа ШУӨЗО-ны намын хорооны дарга Жан Чүньсянь "Нэг бүс нэг зам"-ын стратегийн төлөвлөгөөний тухай ярихдаа, Шиньжян холбогдох иж бүрэн төлөвлөгөөг хийсэн гэж илэрхийллээ.

Тэрээр 12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ 3-р чуулганы Шиньжяны төлөөлөгчдийн бүгд хурал дууссаны дараа хэвлэлд хандан хэлэхдээ, Намын төв хорооны чухал бодлого "Нэг бүс нэг зам"-ын стратегийг Шиньжянд нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ жил бол зангилаа жил юм. Ирээдүйд Шиньжян хошууч үүрэг гүйцэтгэх болно. Үүний зэрэгцээ Шиньжян бас улсын дотоод болон Төв Ази, Европын бүсийг холбож чадах юм. Иймээс бид төлөвлөгөөг иж бүрэн хэмжээнд боловсруулан тогтоосон юм. Үүнд зам харилцааны дэд бүтцийн тоног төхөөрөмжийн баталгаа, эдийн засаг худалдааны холбоо, хүмүүнлэгийн харилцаа зэрэг "5 төвийн байгуулалт" багтаж байна гэжээ.

Тэрээр танилцуулж хэлэхдээ, "Нэг бүс нэг зам"-ын стратегийн бодлого нь Шиньжяны Илигийн Казак Үндэстний Өөртөө Засах жөүгийн Хоргос хотод хөгжлийн том боломж олгосон юм, Хоргос хотын хамтын ажиллагааны төвд улсын дотоодын татварын хамгийн хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж байна гэлээ.

Эх сурвалжаас үзвэл, Хоргос хотод өнөө "Олон улсын ложистикийн гарам", "Олон улсын банк санхүүгийн гарам", "Олон улсын агаарын тээврийн гарам", "Олон улсын мэдээллийн гарам" болон "Олон улсын аялал жуулчлалын гарам"-ыг байгуулж байна.   \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе