• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Түвдийн хөгжил дэвшил Далай ламыг гарцгүй болгож байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-11 16:23:18

Синьуха Агентлагийн мэдээ, УТЗЗ-ын Бүх Хятадын хорооны байнгын хорооны гишүүн, Үндэстэн шашны хорооны дарга Жү Вэйчүнь 11-ний өдөр УТЗЗ-ын 12 дахь сонгуулийн Бүх Хятадын хорооны 3-р чуулганы хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, "Түвдийн хөгжил дэвшил нь Бүх Хятадын ард түмний Түвд дэх туслалцаа, хэрэгжүүлж буй олон төрлийн зөв оновчтой үйл ажиллагааны дүнд улам бүр сайжирч байна. Энэ нь мөн Далай ламын олон улс дахь нэр хүнд унаж, гарах гарцгүй болсны үндсэн шалтгаан юм" гэжээ.

Тэрээр, Далай лам бодитоор сэтгэж, эх орноо хагалан бутаргах байр сууриа орхиж, хүмүүсийг хуурсан "Дундыг баримтлах үзэл" гэгчээ орхиж, Түвд болон бусад бүс нутагт өөрийгөө шатаах үйл ажиллагааг зогсоож, холбогдох талтай шударга харилцан, зарим асуудлаар хэлэлцэхийг бид хүсэж байна гэв.

Жү Вэйчүнь 14-р дүрийн Далай ламын хойд дүрийг тодруулахгүй бөгөөд дахин хувилгаан төрөхгүй гэсэн ярианд хандуулж, энэ бол төр шашнаас урвасан явдал юм. Далай лам хойд дүрээ тодруулахгүй гэж мэдэгдсэн нь хуйвалдлага мөн гэж хэллээ. \Г.С\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе