|
|
||
ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш Хятадын засгийн газар авлигатай эрс шуурхай тэмцсэнээр илт амжилт болжээ. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпингийн дэвшүүлсэн "дөрвийг бүх талаар байгуулах" стратегид "намаа бүх талаар чанд засах" нь авлигын эсрэг тэмцлийг шинэ өндөр шатанд хүргэсэн нь гадаадын хэвлэлийнхний анхаарлыг татсан байна.
Америкийн Huffington пост сонин 3-р сарын 2-нд мэдээлэхдээ, "намаа бүх талаар чанд засах" нь "дөрвийг бүх талаар байгуулах"-ын дунд хамгийн бүтээлч хүчин болно гэжээ. Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, үүнээс өмнө Хятадын засгийн газар намын засаглалтай холбоотой арга хэмжээ авч байгаагүй, "намаа бүх талаар чанд засах" нь улсын шатнаас хэрэгжүүлж байгаа маш зоригтой өөрчлөлт юм. "Дөрвийг бүх талаар байгуулах" стратегийн хэрэгжүүлэхэд "намаа чанд засах" -ыг онц анхаарах хэрэгтэй гэжээ.
Ройтерс агентлаг өгүүлэл нийтэлж "дөрвийг бүх талаар байгуулах" -ын үндсэн агуулгын талаар тэмдэглэхдээ, өнгөрсөн нэг жилд ХКН "Бар ялааг барьж устгах" ажиллагаа өрнүүлсэн нь "намаа чанд засах" -ын илрэл болсон юм гэжээ.
Испанийн Мундо сонин 3-р сарын 6-нд өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 2012 онд "Бар ялааг барьж устгах" авлигатай тэмцэх санаачилга гаргасны дараа "намаа бүх талаар чанд засах"-ыг "дөрвийг бүх талаар байгуулах" стратегийн үзэл санаа дэвшүүлсэн нь ХКН-ын авлигатай тэмцэх шийдвэр зоригийг харуулсан гэжээ. Уг өгүүлэлд тэмдэглэхдээ, энэ оны 3-р сарын эхээр 14 дээд шатны офицер прокурорын байгууллагад шалгагдаж эхэлсэн нь Хятадын засгийн газар авлига авсан албан тушаалтанд хатуу хандах байр суурийг харуулж байна гэжээ.
Хэвлэл мэдээллээс гадна гадаадын зарим судлаач, энгийн ард ч Хятадын засгийн газраас хэрэгжүүлж байгаа намын суртлын цэгцлэлт байгуулалт, авлигатай тэмцэж байгааг өндрөөр үнэлж байна.
Казакстаны олон улсын мэдээлэх агентлагаас Хятадад суугаа ахлах сэтгүүлч Садик Акизанов хэлэхдээ, авлигатай тэмцэх бодлогыг Хятадад үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно гэдгийг бодит хэрэг гэрчилж байна. Түүний цар хэмжээг хүмүүс анхаарч байна гэжээ.
Оросын ТАСС агентлагаас Хятадад суугаа ахлах сэтгүүлч Андрей Кирилов хэлэхдээ, Хятадын авлигатай тэмцэж байгаа байдлыг би хамт ажиллагчтайгаа нягт анхаарч байна гэжээ. Авлигын эсрэг тэмцлээ гүнзгийрүүлж, үргэлжлүүлж, өндөр үр ашигтай байлгах нь Оросын суралцах тал болно. Хятад улсын иймэрхүү асуудлыг зохицуулж байгаа нь Орост нөлөөлөх болно. Орос Хятадын арга туршлагыг өдөр ирэх тутам хүндэтгэн үзэх болсон гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |