• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гадаадын хэвлэлүүд хоёр чуулганд анхаарлаа хандуулсаар байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-11 15:11:33

"Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах", "Өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх", "Хуулийн засаглалыг бүх талаар хэрэгжүүлэх", "Бүх талаар намаа засах" стратегийн энэ дөрвөн төлөвлөлт бол Хятад улсад өнөө хамгийн их хэрэглэгдэж байгаа улс төрийн хэллэг юм. Байдү сайтын хайлтад тэргүүлж буй эдгээр үгсийг 1 сая 800 мянган удаа хэрэглэсэн тооцоо байна.

Энэ оны хоёр чуулганы өмнөхөн, Сингапурын "Лянь Хэ Зао Бао" сонинд, Хятад улсын дарга Ши Жиньпингийн дэвшүүлсэн "Дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх" стратегийн байршуулалт нь энэ оны Хятадын хоёр чуулганы гол шугам бөгөөд төр улсаа засах чиг бодлого болсон гэж тэмдэглэжээ.

2015 оны хоёр чуулганы засгийн газрын ажлын тайланд тэмдэглэхдээ, ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин тэргүүтэй Хятадын КН-ын удирдлагаар Хятадын бүх үндэстний ард түмэн хүндрэл бэрхшээлийг сэтгэл нэгтэй ялан туулж, бүтэн жилийн эдийн засаг нийгмийн хөгжлийн гол зорилт, үүргийг биелүүлж, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх сайн гарааг эхлүүлсэн юм. Мөн хуулийн засаглалыг бүх талаар хэрэгжүүлэх шинэ гарааг эхлүүлж, бүх талаар намаа засахад шинэ ахиц гарган, ч6инээлэг нийгмийг бүх талаар байгуулахад бодит алхам хийсэн байна гэжээ.

Иймээс "Дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх" гэсэн үгс нь гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг хамгийн их татсан үгс болсон байна.

Зарим гадаадын хэвлэлийн энэ талаар нийтэлсэн мэдээллийг товчлон дурдвал: Австралийн Сидней Морнинг Геральд сонинд, "Дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх"-эд багтсан үзэл санаанд Хятад улсын дарга Ши Жиньпингийн засаг явуулахад чухалчилж байгаа агуу их зорилтууд тодруулбал эдийн засаг хууль эрх зүйн өөрчлөлт, намын сахилга батыг чангатгах тэрчлэн үндэстний сэргэн малдалт "Хятадын мөрөөдөл" зэргийг сайтар уялдуулсан байна гэжээ.

Английн BBC агентлагийн веб сайтад, "Дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх"-эд дурдсан нөхцөл байдлын хувьд, Хятад улс эдийн засгийн талаар амжилт олсны дараа улс гүрний засаглалыг илүү их анхаарах болсон байна гэжээ.

Германы "Дэлхийн сонин"-нд, "дөрвийг бүх талаар хэрэгжүүлэх"-эд Хятадыг хөгжүүлж, дэлхийн хүчирхэг социалист орон болгох үйл ажиллагааны хөтөлбөр багтаж байна гэжээ.
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе