|
|
||
12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулган 10-ны байдлаар нийт 522 төсөл хүлээн авсан байна. Эдгээр төслүүдэд хууль засаглалыг бүх талаар хэрэгжүүлэхтэй холбогдуулж чухал салбаруудын хууль тогтоох ажлыг анхаарч тусгажээ.
Хурлын нарийн бичгийн газрын төслийн ажил хариуцсан хэсгийн орлогч дарга Гүө Жэнхуа хэлэхдээ, энэ жил нийт 522 төсөл хүлээн авсан нь өнгөрсөн оныхоос 10 хувь нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт төслийн 511 нь хууль тогтоохтой холбоотой бөгөөд Захиргааны хууль, Иргэний хууль, Худалдааны хууль, Үндсэн хуультай холбогдсон байна гэжээ.
Энэ оны төслийн гол онцлог нь ардчилсан улс төрийн байгуулалт, эдийн засгийн тогтолцооны байгуулалт, эрх зүйн тогтолцооны өөрчлөлт, газар нутгийн тогтолцооны өөрчлөлт, хөдөө аж ахуй, тариачин, хөдөө нутгийн асуудал зэрэгт гол анхаарал хандуулснаас гадна экологи байгаль орчны хамгаалалт, эх баялгийн ашиглалт, соёлын аж үйлдвэрийн хөгжил зэрэгт анхаарал хандуулсан байна. Үүнээс гадна зарим төсөл нь үндэсний аюулгүй байдлын хууль тогтоомж, авлигын эсрэг хууль тогтоох зэрэгтэй холбоотой байж, зарим хуулийн төсөл дэвшүүлсэн байна.
2008 оноос хойш жил бүрийн төслийн хэмжээ бараг 500 орчим байсан ба энэ оны хувьд сүүлийн дөрвөн жилийн доторх хамгийн олон төсөл авсан жил боллоо. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |