|
|
||
УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны байнгын гишүүн, Үндэстэн шашин суртахууны хорооны дарга Жү Вэйчюнь 11-нд хэлэхдээ, урьдын туршлага дээрээ сурилж үндэстний ажлыг сайжруулан, бүх үндэстний харилцаа, солилцоо, уялдаа холбоог эрчимжүүлэх хэрэгтэй гэлээ.
Жү Вэйчюнь хэлэхдээ, Лхасын 3-р сарын 14-ний хэрэг болон Өрөмчийн 7-р сарын 5-ны хэрэг бол хагалан бутаргах хүчний өдөөн турхирч, төлөвлөж зохион байгуулсан хүчирхийллийн гэмт хэрэг юм. Эдгээр нь үндэстний асуудал биш, шашны ч асуудал биш юм. Дээрх хэргийн зохицуулалт, арын ажлаас түвд, уйгар зэрэг олон үндэстний ард түмнийг хагалан бутаргахыг эрс эсэргүүцэж, эх орныхоо үндэстний эв нэгдэл, улс орны нэгдлийг хамгаалахын төлөө байгааг олж харж болно гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Хятадын үндэстний бодлого зөв бөгөөд амжилттай хэрэгжиж буй гэдгийг улс байгуулагдсанаас хойших 60 гаруй жилийн практик гэрчилж байна. Үндэстний бодлого нь үндэстний цөөнхийн өөртөө эзэн мэдэх, эдийн засгаа хөгжүүлж, ардын амьжиргааг сайжруулах, үндэстний өв соёлоо хамгаалах хүсэл шаардлагыг хангахын зэрэгцээ улс орон, үндэстний нэгдлийн илэрхийлэл болж хэрэгжиж чадсан сайн бодлого юм гэжээ.
Жү Вэйчюнь хэлэхдээ, өнгөрсөн жил хуралдсан Төвийн үндэстний ажлын зөвлөлгөөн үндэстнүүдийн солилцоо, харилцаа, харилцан уялдах зарчмыг дахин чухалчилж, холбогдох бодлогын цаашдын чиглэлийг тодорхойлсон гэжээ. Тэрээр хэлэхдээ, харилцан уялдуулах гэдэг нь үндэстний цөөнхийн уламжлалт соёлыг харилцан уусгах биш, харин үндэстэн бүрийн шилдэг соёлын охь сорыг бүх үндэстэн хамтдаа эдэлж, хамтдаа таашаах гэснийг зааж байгаа болно гэж цохон тэмдэглэв. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |