|
|
||
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 12-нд Ардын Их Хурлын Ордонд 3-р хурлаа хийж, Ардын Дээд Шүүх, Ардын Дээд Прокурорын Газрын ажлын тайланг сонссон байна.
Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли зэрэг төрийн удирдагчид тус хуралд оролцжээ.
Ардын Дээд Шүүхийн дарга Жөү Чян өнгөрсөн жилийн гол ажлаа 8 талаас дүгнэж, ардын шүүхийн байгууллагад оршиж бий шүүн таслалт шударга бус, ард иргэдийн дунд нөлөө ихтэй хэргийг эрүү үүсгэн шалгахгүй, зарга мэдүүлгийг удаашруулан сунжруулах, шүүн таслах стандарт нэгдмэл бус зэрэг зохицуулах шаардлагатай асуудал байгааг тэмдэглээд, 2015 оны ардын шүүх байгууллагын 7 талын ажлын байршуулалтыг дэвшүүлжээ.
Ардын Дээд Прокурорын Газрын ерөнхий прокурор Цао Жяньмин өнгөрсөн оны прокурорын байгууллагын ажлыг 7 талаас тайлагнаж, авилгатай тэмцэн цэвэр цэгц байх хэв суртлыг чангатгасан байдлыг тайлагнасан бөгөөд 2015 оны прокурорын байгууллагын 6 талын ажлын байршуулалтыг дэвшүүлэв. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |