• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Япон, Өмнөд Солонгосын ГХЯ-ны өндөр албан тушаалтнуудын уулзалт болов

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-12 10:14:47

11-нд Сөүл хотноо Хятад, Япон, Өмнөд Солонгосын ГХЯ-ны өндөр албан тушуултнуудын 10 дахь уулзалт болов. Хятад ГХЯ-ны дэд сайд Лю Жэньминь, Өмнөд Солонгосын ГХЯ-ны дэд сайд Ли Кун Зо, Японы ГХЯ-ны хянагч сайд Сугияма Шинсуке нар өөр өөрийн орны төлөөлөгчдийг ахлан оролцлоо. Хурлаар энэ сарын сүүлчээр болох Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орны ГХЯ-ны сайд нарын 7-р уулзалтанд бэлтгэл хийж байна. Энэ нь 2 жил тасалдсан тус уулзалт сэргэж буйг харуулж байгаа юм.


Гурван тал олон салбарын харилцаа холбоог ахиулах асуудлаар тохиролцоонд хүрчээ. Хурлын дараа Хятадын ГХЯ-ны дэд сайд Лю Жэньминь сэтгүүлчидтэй уулзахдаа, Зүүн Азийн эдийн засгийн чухал цогцын хувьд гурван орны хамтын ажиллагаа дэлхийд улам их нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Хятад улс холбогдох талуудтай эдийн засаг, худалдаа, тогтвортой хөгжил, нийгэм соёл, уламжлалт бус аюулгүйн салбарын харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна гэжээ.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе