• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хууль зөрчсөн муж яам хорооны шатны албан тушаалтнуудыг хатуу шийтгэнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-12 11:05:04

12-нд, Хятадын Ардын дээд прокурорын ерөнхий прокурор Цао Жяньмин өнгөрсөн жилийн ажлаа тайлагнахдаа, прокурорын байгууллага эрхээ урвуулан ашиглаж, авлигын хэрэгт орооцолдсон явдлыг хуулийн дагуу байцаан шалгах ажлыг шуурхай өрнүүлж, ард түмэн, хууль дүрэмд шударга байх зарчмыг баримтлан, хууль зөрчсөн Жөү Юнкан, Шюй Цайхөү, Жян Жеминь, Ли Дүншэн, Ли Зүнши, Жинь Даомин, Яао Мүгэнь нарын зэрэг муж, яам, хорооны шатны дээд албаны 28 хүнийг шүүхэд татсан гэжээ.


12-нд АИХ-ын ордонд, 12 дах сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган ардын дээд шүүх, дээд прокурорын ажлын тайланг сонслоо.


Ардын дээд прокурорын тайланд, ноднин прокурорын байгууллага ХКН-ын төв хорооны авлагатай тэмцэх бодлогыг нухацтай хэрэгжүүлэн, эрхээ урвуулан ашигласан гэмт хэргүүдийг хуулийн дагуу байцаан шалгаж, 41487 гэмт хэрэг илрүүлэн, үүнд холбогдсон 55101 хүнийг шүүхэд татсан гэжээ.


Тайланд, прокурорын байгууллага "барс", "ялаа шумуул" гэж ялгалгүйгээр шамшигдуулсан, хээл хахуул идсэн, албаны сая юаниас дээш тооны мөнгийг шилжүүлэн зарсан 3664 гэмт хэргийг илрүүлж, сяний шатнаас дээших төрийн албаны 4040 албан тушаалтныг шүүхэд татсаны 589 нь танхим хорооны шатны албан тушаалтан байсныг онцолжээ.
\Ц\
  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе