|
|
||
БХАТИХ-ын 12 дахь сонгуулийн 3-р чуулганы Шиньжяны төлөөлөгчид саяхан хэвлэл мэдээллийн нээлттэй арга хэмжээ зохион явууллаа. БХАТИХ-ын төлөөлөгч, Шиньжяны намын хорооны дарга Жан Чүнь-шяний "нэг бүс нэг зам"-ын эдийн засгийн бүсийн асуудлаар хариулт өгсөн байна.
Тэрээр, Шиньжян газар зүйн байрлалын хувьд давуутай, Азийн төвд оршдог, баруун нутгийг нээлттэй байлгах түшиц газар юм. Эдийн засгийн бүс нь зангилаа газар шаарддаг учир, Шиньжян яах аргагүй чухал газар болжээ. Шиньжян 8 оронтой хил залгаж, Кашгар, Хоргос зэрэг улсын зэрэглэлийн эдийн засгийн хоёр нээлттэй бүстэй бөгөөд өөрийн гэсэн давуу талаараа улсын дотоодод үйлчилгээ үзүүлж чадах төдийгүй Торгоны замын эдийн засгийн бүсийн баруун нутгийг хөгжүүлэхэд үр ашигтай үйлчилгээ үзүүлэх болно гэжээ.
\Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |