• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хууль зүйн өөрчлөлтийг ахиулна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-12 16:15:02

12-нд Хятадын Ардын Дээд Шүүхийн дарга Жөү Чян, Ардын Дээд Прокурорын Газрын ерөнхий прокурор Цао Жяньмин 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганд хандан тус тус ажлаа тайлагнажээ.

Хуулийн дагуу улс орноо засахыг тал бүрээр ахиулах нь зангилаа арга хэмжээ болохын хувьд, хууль зүйн өөрчлөлт нь түүхээс аваад Хятадын хуулийн байгуулалт нь хүмүүсийн хамгийн их анхаарал татсан салбарын нэг болжээ.

Энэ зуунд орсноос хойш, Хятад улс хууль зүйн шинэчлэлийг хоёр удаа хийсэн юм. Үүнд ХКН-ын 18-р их хурлаас "хууль зүйн тогтолцооны өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх тухай" санал дэвшүүлэх үе, тогтолцооны хүрээн дэх засвар оруулсан өөрчлөлт нь нэгэнт зохих хэмжээнд хүрч, засвар оруулах асуудал олон байгааг механизмын тогтолцооны саад бэрхшээлээр үзэж болохгүйг хүмүүс хүлээн зөвшөөрсөн билээ.

Хятад улс тус салбарт илүү өөрчлөлт хийх замаар, хууль зүйн салбарт оршиж байгаа шударга бус асуудлыг зохицуулж, шударга ёсыг биелүүлэх хэрэгтэй. Ардын Дээд Шүүх, Ардын Дээд Прокурорын Газар саяхан өөр өөрийн өөрчлөлт оруулсан хөтөлбөрийн шинжтэй бичиг материалыг боловсруулж гаргажээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе