• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Лю Юньшан, Ван Чишань, Жан Гаоли нар АТИХ-ын 3-р чуулганы хэсгийн хэлэлцүүлэгт оролцов 

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-12 23:14:20

12-д нам төрийн удирдлага Лю Юньшан, Ван Чишань, Жан Гаоли нар 12 дахь сонгуулийн бүх Хятадын АТИХ-ын 3-р чуулганы хэсгийн хэлэлцүүлэгт оролцжээ.

ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, ХКН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лю Юньшан Шааньши мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцож, төлөөлөгчид эдийн засаг нийгмийн хөгжил, соёлын бүтээн байгуулалт, ёс суртахуун хэв боловсрол зэрэг талаарх санал бодлоо идэвхтэй илэрхийлжээ. Түүний дараа Лю Юньшан үг хэлж, эрхзүй, соёл боловсролын байгуулалтыг эрчтэй хөгжүүлж, бүх нийгмээрээ хууль дүрмээр соёлжих хэрэгтэй. Үзэл суртахууны бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх гэгч урт аян тул цуцалтгүй урагшлан байж ард түмний итгэл хүндийг олох болно гэжээ.

ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төвийн сахилга бат байцаах хорооны нарийн бичгийн дарга Ван Чишань ТӨЗО-ы төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, баян тасаг ба соёл боловсрол бол хүн төрөлхтний хөгжлийн мөнхийн хөдөлгүүр юм. Ард түмний өдөр ирэх тусам шаардагдаж буй бодисын болон соёлын хэрэгцээг хангах хөгжлийн зорилтыг биелүүлэхийн тулд нам ард түмний харилцааг нягтруулж, улс орны эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийг эрчимжүүлэхэд хүчин зүтгэх хэрэгтэй гэжээ.

ХКН-ын Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Жан Гаоли Юньнань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, тэдний саналыг сонссоны дараа, Юньнань муж Ши Жиньпин даргын шаардлага болон "4 бүх тал" стратегийн хөтөлбөрийг Юньнань мужийн бодит байдалд зохицуулан ажиллаж, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэн, экологийн хөгжлийг ахиулж, өмнөд Ази, зүүн өмнөд Азитай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Юнвнаныг эрчтэй хөгжүүлэх хэрэгтэй гэжээ. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе