|
|
||
Манай радиогийн мэдээ: 2015 оны Хятадын хоёр чуулганы хугацаанд Сингапурын хэвлэлийнхэн Хятад улсын өөрчлөлтийн олон төрлийн арга барилд ихэд анхаарал хандуулжээ. Тус орны "Лянь Хө Зао Бао сонин" тусгай булан гаргаж, мэдээ, тойм зэрэг хэлбэрээр Хятадын хоёр чуулганыг шуурхай мэдээлж, эдийн засгийн өсөлтийн хурд, цэрэг армийн зардал, авилгын эсрэг тэмцэл, ажил эрхлэлтийн инновац, тэтгэвэрт гарах хугацааг хойшлуулах зэрэг анхаарал татсан асуудлыг түлхүү мэдээлжээ.
Тус сонинд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян энэ оны засгийн газрын ажлын тайландаа, дунд бичил аж ахуйн нэгжийг идэвхтэй дэмжиж, иргэдийн ажил үйлс эрхлэхийг чухал байранд тавихыг онцолсон. Түүний энэ оны ажлын тайлан "ажил үйлс босгох", "инновац" гэдийг сүүлийн 10 жилд хамгийн олон удаа дурдсан тайлан болсон хэмээн тэмдэглэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |