• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гэмт хэрэгтнүүд ял завших явдалд цохилт өгнө

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-12 16:45:55

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р хурал 12-ны өдөр бүгд хурлаа хийлээ. Хятадын Ардын Дээд Шүүхийн дарга Жөү Чян, Ардын Дээд Прокурорын Газрын ерөнхий прокурор Цао Жяньмин ажлаа тайлагнав.

Хятадын Ардын Дээд Шүүхийн ажлыг тайлагнах үеэр Жөүчян, авилга авч гадаадад зугтсан хэргийг шийдвэрлэх ажилд шүүх идэхтэй оролцож, гадаад орнуудад авилга авсан хүмүүсийн орогнох "ялаа дутаах диваажин" болгохгүй гэлээ.

Ардын Дээд Прокурорын Газрын ажлыг тайлагнах үеэр Цао Жиньмин, өнгөрсөн жил прокурорын газар авилга авч гадаадад зугтаасан гэмт хэрэгт цохилт өгөх тусгай арга хэмжээ авсан. Холбогдох байгууллагатай хамтран гадаадад орогнож буй эдийн засгийн гэмт хэрэгтнүүд ялаа үүрэх тухай мэдэгдэл нийтэлж, гадаадын хуулийн байгууллагуудтай хамтран ажилласнаар албан тушаалаа ашигласан 749 гэмт хэрэгтэн, сэжигтнийг баривчилснаас 49 гэмт хэрэгтнийг АНУ, Канад зэрэг 17 улс орноос баривчилсан байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе