• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Сунь Ятсен нас нөгчсөний 90 жилийн ойг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-12 17:01:48

12-ны үдээс өмнө, нийслэлийн олон салбарын зүтгэлтнүүд Бээжингийн Жүншань цэцэрлэгт хүрээлэнгийн Жүншань танхимд хуран цугларч, богино мөртөө төв ихэмсэг ёслол зохион явуулж, Сунь Ятсен нас нөгчсөний 90 жилийн ойг тэмдэглэж, аугаа их ардчилсан хувьсгалын удирдагч агсны дурсгалд зориулж эмгэнэн гашууджээ. 

Үдийн өмнө 11 цагийн үеэр, ёслолд оролцсон олон салбарын зүтгэлтнүүд Сунь Ятсений дурсгалын хөшөөний өмнө гурав мөргөн ёсолсон бөгөөд хөшөөнд цэцэг өргөж эмгэнэл илэрхийлсэн байна.

Бээжинд болж буй хоёр чуулганд оролцож буй хэсэг төлөөлөгч, гишүүд энэхүү арга хэмжээнд оролцжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе