|
|
||
Торгоны замын сангийн ХХК-ын зөвлөлийн дарга Жинь Чи 12-нд сэтгүүлчийн асуултанд хариулах үед, Торгоны замын сан бол дунд урт хугацааны нээлттэй хөрөнгө оруулалтын сан бөгөөд "нэг бүс нэг зам" дагуух улс орон, бүс нутгийн дэд бүтцийн түншлэлийг биелүүлэх зорилтод үйлчлэх болно. Гадаад дотоодын хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцохыг хүсэж байна гэжээ.
12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ мөн өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хуралд Хятадын Ардын банкны ерөнхийлөгч, Торгоны замын сангийн ХХК-ын зөвлөлийн дарга Жинь Чи нарыг урьж банк санхүүгийн өөрчлөлт хөгжил зэрэг асуудлаар сэтгүүлчийн асуултанд хариу авчээ.
Ноднингийн 11-р сарын 8-нд Ши Жиньпин дарга Хятад улс 40 сая ам долларын хөрөнгө оруулан Торгоны замын сан байгуулж, "нэг бүс нэг зам" төслийн байгуулалтад хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэх болсныг мэдэгджээ.
Торгоны замын сан бол нээлттэй. Бидэнтэй адил зорилготой хүмүүс хөрөнгө оруулах буюу хамтран ажиллахыг хүсэж байна гэж Жинь Чи илэрхийлээд олон улсын болон бүс нутгийн олон талт банк санхүүгийн байгууллага, сантай хөрөнгө оруулан хөрөнгө хуримтлуулан бүс нутаг болон дэлхийн хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |