• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Зохицол ба ялгарал" үзэсгэлэн нээгдэв

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-13 17:25:07

ХОУР-гийн мэдээ: 3-р сарын 13-нд Бээжин хотноо ХОУР, Хүбэй мужийн Хуанган хотын намын хороо хамтран зохион байгуулсан Зүүн Хойд Азийн уран бичлэг, уран зургийн "Зохицол ба ялгарал" үзэсгэлэн албан ёсоор нээгдэв. Хуанган хотын холбогдох байгууллага, Хятадын олон нийтийн гадаад харилцааны нийгэмлэг, ХОУР-гийн олон салбарын 30 гаруй хүн нээлтийн ёслолд оролцжээ.

Тус үзэсгэлэн бол Хятадын олон улсын радиогийн төлөвлөн бүтээсэн соёлын солилцооны томоохон арга хэмжээ юм. Хамтарсан веб сайтын хаяг: www.china.com

Тус үзэсгэлэн хоёр хэсгээр бүрдэж байна. china.com сайт Монгол, Хятад, Япон, Солонгос хэлний тусгай булан гаргаж, веб сайтаар дамжин, Хятад Япон, Монгол, Өмнөд, Хойд Солонгосын сүлжээ ашиглагчаас "Зохицол ба ялгарал" , "Билгийн тооллын бичин жил"-ийн сэдэвт уран бичлэг, уран зургийн бүтээлийг хүлээн авна. Онлайнаар дээрх улсуудын уран бүтээлчдийн бүтээлийг дэлгэн үзүүлж сүлжээ ашиглагчид таалагдсан шилдэг бүтээлийг шалгаруулна.

Бодитой арга хэмжээнд Бээжин хотын Хятадын Зууны мандал, Хүбэй мужийн Хуанган зэрэг газарт үзэсгэлэн зохион байгуулж үзүүлэх бөгөөд уран бүтээлчдийг Хуанган зэрэг газарт урьж, уран бүтээл туурвиулан, дээрх таван хэлний номын түүвэр, дурсгалын шууданг хэвлэн тараана.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх веб сайтаас авна уу. art.china.com/zhuanti/dbyshz/xcy.html

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе