• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хуулийн байгууллага хилс хэргийг цагаатгаж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-13 16:41:42

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганаар хүмүүсийн анхаарал хандуулж буй "Дээд шүүх, дээд прокурорын газрын тайлан"-г дэвшүүлэн хэлэлцүүлж байна. Өнгөрсөн жилийн ажлын дүгнэлт, 2015 оны ажлын байршуулалтад, урагштай явагдаж буй өөрчлөлтийн ажлууд Хятадын хуулийн засаглалын замналд гүнзгий нөлөөлж байгаа юм. Эдгээр өөрчлөлтийн гүнзгий ач холбогдол гэвэл ард иргэд бодит гэмт хэргүүдийг шийдвэрлэсэн байдлаас хуулийн шударга байдлыг хүлээн зөвшөөрсөн явдал мөн. Хилс шийдвэрлэхээс сэргийлж, буруу шүүсэн хэргийг залруулах нь Хятадын хуулийн байгууллага бодит үйл ажиллагаагаар дамжин, хуулийн шударга байдлыг чанга сахих зарчим юм.

БХАТИХ-ын төлөөлөгч, өмгөөлөгч Ли Ялань , Ардын дээд шүүхийн дарга Жөү Чянгийн 12-нд хийсэн ажлын тайлан дахь эдгээр тоо баримтыг хөнгөвчилж болохгүй гэжээ.

"2014 онд ял оноож, гэрч бүрэн бус сэжигтнийг ялгүйгээр шийдвэрлэх хуулийн зарчмыг олон шатны шүүх хэрэгжүүлж, 518 заргын нэхэмжлэгч, 260 хувийн заргын нэхэмжлэгч ялгүйгээр шийдвэрлэжээ "

Урьд хуулийн ажилтнууд гэмт хэрэгтнээр сэжиглэгдсэн хүмүүсийн тухай "Шоронд орсон болгон гурван хувийн ялтай" гэдэг үзэл ойлголттой байжээ. Ард иргэд ч үсээ хусаж, ялтны хувцас өмсөн, хуулийн танхимд хандах хүмүүсийг лавтай муу хэрэг үйлдлээ гэж үздэг. Гэвч энэ жил хуулийн байгууллагын өөрчлөлтийн дагуу, эдгээр байдал ч өөрчлөгдөж байна.

"Гэмт хэрэгт шошго зүүлгэхгүй болгох" санаачилгыг гурван жил дараалан дэвшүүлж буй БХАТИХ-ын төлөөлөгч, Хэнань мужийн Ардын дээд шүүхийн дарга Жан Лиюн хэлэхдээ,

"Буруу шийтгэсэн хэрэгт хамгийн гол асуудал бол манай хуулийн үзэл ойлголтод асуудалтай. хуулиар нотлохоос өмнө ялгүйд тооцогдох үзэл ухамсар байхгүй, хуулийн танхимд шүүх явцад эрүүгийн сэжигтний үсийг хусаж, ялтны хувцас өмсгөн, гав зүүлгэн хуулийн танхимд шүүдэг явдал үүнийг харуулна. Энэ бол ялтай гэж нотолж байгаагийн илрэл, эрүүгийн хэргийн сэжигтэн хүний эрхийг хохироож байгаа явдал мөн гэжээ.

2014 онд хуулийн байгууллага Хөгжилтийн хэрэг, Нянь Биний хэрэг зэргийн харилцан адилгүй цаг үеийн буруугаар шийтгэсэн 12 хэргийг залруулжээ. Үүнээс хилсээр цаазлуулаад 18 жил болж буй Хөгжилтийн хэрэг олон нийтийн анхаарлыг ихээр татав. Хоёр чуулганы үер БХАТИХ-ын төлөөлөгч, ӨМӨЗО-ны Ардын дээд шүүхийн дарга Хү Ифэн хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, тус хэргийг дахин шалгаж, улсаас нөхөн төлбөр өгсөн боловч хариуцлага нэхэмжлэх ажил үргэлжилсээр байна гэжээ.

Энэ бол хуулийн байгууллагын хилс хэргийг залруулах механизмыг боловсронгуй болгох чухал жишээ юм. Энэ нь хуул хэрэгжүүлэгчдийг улам нарийн нямбай болгож, улсын дотоодын ийм хилс хэргийг залруулахад сургамж өгч байна. Одоо энэ хэргийг түрүүнд нь шийтгэсэн хүмүүс хууль зөрчсөн эсэхийг байцааж байна. Бид заавал хуулийн дагуу чанга шийтгэх болно гэжээ.

Бүртгэлээс үзвэл, Хөгжилтийн хэрэг шиг ийм "жинхэнэ ялтан илэрсэн"-ээс болж, залруулсан хэргээс гадна ихэнх хэргийг хуулийн байгууллага сэжигтэн этгээд ялгүй гэсэн зарчмын дагуу залруулсан юм. Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, Чин Хуа Их Сургуулийн хуулийн дээд сургуулийн профессор Жөү Гуанчуань, хуулийн байгууллага заавал механизмыг боловсронгуй болгож, хилс хэрэг гарахаас эрс сэргийлэх хэрэгтэй. Хууль эрх зүйн өөрчлөлт дэх хэргийг илрүүлсэн хэмжээ, нэхэмжилсэн хэмжээ гэгчийг хүчингүй болгосныг тэрээр зөвшөөрч байгаагаа нотолсон байна. Тэрээр,

Энэ удаагийн хууль эрх зүйн өөрчлөлт зүй зохисгүй үзүүлэлтийг хүчингүй болгожээ. Жишээлбэл ял оногдуулах хэмжээ, өөрчлөн шийдсэн хэмжээ, үүнд бас хүн амины хэргийг заавал илрүүлэх үзүүлэлт багтаж байна. Эдгээр үзүүлэлтээс болж, хилс хэрэг гарах нь зайлшгүй юм. Иймээс Дээд шүүх эдгээр зохисгүй үзүүлэлтийг хүчингүй болгосон юм. Энэ нь ирээдүйд хилс хэрэг гарахыг таслан зогсооход маш чухал юм гэжээ.

Эрх зүйн байгууллагын саяхан гаргасан өөрчлөлтийн баримт бичигт өөрийгөө шалган шийтгэх арга хэмжээний талаар тодорхойлолт хийж, шалган шийтгэх комисс байгуулахыг хэлэлцэж байна. БХАТИХ-ын төлөөлөгч, Шанхай хотын дээд прокурорын дарга Чэнь Шүй, шалган шийтгэх комисс байгуулах нь эрх зүйн байгууллагын ажилтанд гаднаас хяналт хийхэд ашигтай гэв.

"Олон оронд эрх зүйн байгууллага гомдол мэдүүлэг хүлээн авч шалган шийтгэх тусгай байгууламжтай байдаг. Иймэрхүү комиссыг байгуулах нь эрх зүйн шударга байдлыг баталгаажуулж, эрх зүйн байгууллагын ажилтны хэв чанарыг дээшлүүлэх зорилготой шинэ бүтээмж юм. Энэ хандлагын дагуу цаашид хөгжвөл уг комисс нийгмийн шүүгч прокурорт тавьсан гомдол мэдүүлгийг хүлээн авч, шууд шалган шийтгэнэ. Эрх зүйн байгууллага дотооддоо адилхан шийдвэр гаргаж чадах хэдий ч түүний олон нийтэд итгэл хүлээлгэх байдал нь гаднын байгууллагад хүрэхгүй байж магадгүй, ийнхүү уг комисс эрх зүйн итгэл хүлээлгэхэд ашигтай юм" гэв.

\Урьхан\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе