|
|
||
12-нд Бүх Хятадын АТИХ-ын Санхүү, эдийн засгийн хороо 2014 оны төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвийн хэрэгжилт, 2015 оны төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвийн төслийг хянан хэлэлцэх үеэр, Төрийн зөвлөлөөс дурдсан 2015 оны төвлөрсөн төсөв, орон нутгийн төсөв Намын төв хорооноос дурдсан тогтвортой хөгжих ажилтай хөл нийлж байна.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган Төрийн зөвлөлөөс дэвшүүлсэн "2014 оны төв болон орон нутгийн төсвийн хэрэгжилт, 2015 оны төв болон орон нутгийн төсвийн төслийн тайлан"-г хянан хэлэлцэв. Хэлэлцүүлгийн үр дүнгээс үзвэл, Төрийн зөвлөлийн дэвшүүлсэн 2015 оны төвлөрсөн төсөв, орон нутгийн төсөв дэх олон нийтийн төсвийн орлого 15 триллион 430 тэрбум юань, 2014 оны төсвийн хэрэгжилтээс 7.3 хувиар нэмэгдэж, олон нийтийн төсвийн зарлага 17 триллион 150 тэрбум юаньд хүрч, 10.6 хувиар нэмэгдэнэ.
Төрийн зөвлөлөөс дурдсан 2015 оны төвлөрсөн төсөв, орон нутгийн төсөв нь Намын төв хорооноос дурдсан тогтвортой хөгжих ажилтай хөл нийлж, улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг бодлогыг тууштай хэрэгжүүлж, төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн болон татварын шинэчлэлийг гүнзгийрүүлж, өрийн удирдлагыг бэхжүүлэн, эрсдэлээс урьдчилан сэргийлж, ардын амьжиргааг баталгаажуулан, эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжил, нийгмийн эв нэгдэл тогтвортой байдлыг түргэтгэж байна гэж Санхүү, эдийн засгийн хороо үзэж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |