|
|
||
11-нд Японы "Томийчи Мураяамагийн уулзалтыг залгамжлан хөгжүүлье" нэртэй иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид Японы түрэмгийлэгчдийн Наньжинд үйлдсэн их хядлагад амь үрэгдэгсдэд зориулсан дурсгалын ордон болон Жүншань хөлөг онгоцны зогсоолд амь үрэгдэгсдэд зориулсан дурсгалын хөшөөтэй танилцав.
Төлөөлөгчид Наньжин дахь дурсгалын ордонтой танилцахдаа, "Хятадыг түрэмгийлсэн Японы армийн үйлдсэн их хядлагад амь үрэгдэгсдэд гүн эмгэнэл илэрхийлье, Япон Хятад дахин дайтахгүй байх болтугай" гэсэн хос мөр бичигтэй хүндэтгэлийн цэцэг өргөж, дараа нь амь үрэгдэгсэдийн төлөө залбирал үйлдэж, Хятад Япон хоёр улс өнө үүрд энх тайван, найрсаг дотно харилцахыг ерөөн даатгалаа.
Айлчлалын төлөөлөгчид тухайн газрын ажилтадын хамт түүхийн үзэсгэлэнтэй танилцав. Төлөөлөгчдийн тэргүүн Камакура Такао уг үзэсгэлэнтэй танилцахдаа нарийн нямбай тэмдэглэл хөтөлж байлаа. Тэрээр, "Дайн дажин хүний мөс чанарыг үгүй хийдэг гэдгийг Наньжингийн их хядлага гэрчилж байна. Дайн дахин гарахыг зөвшөөрч хэрхэвч болохгүй, их хядлагын дурсгалын ордон түүхийн үнэн бодит баримтыг маш тодорхой харуулжээ. Түүхийг үгүйсгэхийн аргагүй юм. Япончууд бүгд энд ирж, энэ бүхэнтэй сайтар танилцана гэж найдаж байна" гэж гүнзгий сэтгэгдэлтэй ярьж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |