• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 3-р чуулган өндөрлөв

CRI       (GMT+08:00) 2015-03-13 18:06:15

УТЗЗ-ийн 12 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 3-р чуулган 13-ны үдээс хойш бүх хөтөлбөрөө дуусгаж, Бээжингийн Ардын их хурлын ордонд өндөрлөв.

Чуулганд Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын удирдагч ба 2114 гишүүн оролцож, Юй Жэншэн хурлыг даргалав.

Мөн өдөр баталсан улс төрийн шийдвэрт, хурлыг чигч амжилттай зохион байгуулж, ардчилалтай, эв найрамдалтай, үнэнийг баримталсан, урмыг хөгжөөсөн хурал боллоо хэмээн дүгнэв.

2015 он бол өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх зангилаа жил, хуулийн засаглалыг бүх талаар ахиулах анхны жил, "12-р таван жилийн төлөвлөгөө"-г бүх талаар биелүүлэх эцсийн жил юм. Улс төрийн шийдвэрт, УТЗЗ холбогдох чухал асуудлаар гүнзгий судалгаа хийж, нааштай хэлэлцэн, ялангуяа "13-р таван жилийн төлөвлөгөө" гаргах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг ахиулах, социалист үнэ өртгийн үзэл баримтлалыг буй болгож, хэрэгжүүлэх талаар санал санаачилгаа идэвхтэй дэвшүүлнэ гэв.

Шийдвэрт мөн 5 талт нийтлэг ойлголтод нэгдэхийг дурдав. Тухайлбал өөрчлөлт, хөгжил, хуулийн засаглал, авилгатай тэмцэх, үнэ өртгийн үзэл баримтлалын нийтлэг ойлголт болно. "Таван шинэ байдал"-д хүрэх гэдэг нь зөвшилцөхөд ардчилалтай байхыг эрчимжүүлэх, ардчиллаар хяналт тавихад шинэ арга хэмжээтэй байх, механизмын байгуулалтанд шинэ ахиц гаргах, эв найрамдлыг зузаатгах, үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэх хүчин чадавхыг дээшлүүлэх явдал болно.

Бид маш олон шинэ аугаа их түүхэн тэмцэлд биеэр оролцож байгаа болохоор, учир явдлыг тодорхой ойлгож, ажил хэргийг зоригтой хийх хэрэгтэй гэж Юй Жэньшэн хаалтын ёслолд онцлоод, ХКН улс орон, ард түмнийг удирдан, Хятадын үндэстний аугаа их сэргэн мандалт Хятадын мөрөөдлийг биелүүлэх түүхэн үйл явцад, УТЗЗ-ийн гишүүд ийм 4 талын ажлыг сайтар хийх хэрэгтэй юм гэжээ. Тухайлбал,
Нэгд, ард түмний үзэл бодол, ард түмний хүсэл мөрөөдлийг эх эцэсгүй журамлан сахиж, ажлын хэв суртал, цэвэр цэгц байр суурьтай байж, улам илүү ард түмэнд үйлчлэн, ард түмний хяналт шалгалтыг хүлээсэн байх хэрэгтэй.

Хоёрт, ёс зүй, чигч байхыг баримталж, хувийн ашиг сонирхлоо орхин, хууль хэрэгжилтийг журамлан сахиж, УТЗЗ-ийн дүрэм гурмыг журамлан сахих хэрэгтэй.

Ажил хэрэгч, тав тухтай байхыг өөгшүүлэхийг эсэргүүцэж, зөв үзэл бодол баримтлан, ажлын ур чадвар, ажлын үр ашгийг үнэнхүү дээшлүүлэх хэрэгтэй.

Ардчиллаар зөвшилцөх болон уужуу хүлээцтэй байхыг баримталж, худал хуурмаг, хэт даварсан байхыг цээрлэж, УТЗЗ-ийн үг хэлэх эрх болон үр нөлөөг сайтар ашиглах хэрэгтэй гэжээ.

Үнэнхүү төв голч, арга бодлого бодитой, үйл ажиллагаа шударга байж, улс орон, ард иргэдэд ашигтай ажил хийх нь УТЗЗ-ийн нэр хүндийг өндөрт өргөж чадна гэж Юй Жэньшэн онцолжээ.

Хаалтын ёслолоор УТЗЗ-ын байнгын хорооны ажлын тайлан, холбогдох саналуудыг хянан хэлэлцсэн тайлангийн шийдвэрийг баталлаа.
Саналыг хянан хэлэлцсэн тайлангаас үзвэл, 3-р сарын 7-ны өдрийн 14 цаг хүртэлх байдлаар, энэ удаагийн УТЗЗ-ын хурлаар нийт 5857 санал санаачилга хүлээн авч, эдийн засгийн хөгжил, улс төр хууль, нийгмийн удирдамж, шинжлэх ухаан технологи, боловсрол, соёл сурталчилгаа, эм эмнэлэг, спорт, нөөц баялаг, байгаль орчин гэх зэргээр 14 төрөлд хуваан, 4984 саналыг авч хэлэлцэн төсөл болгов.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе