|
|
||
Хятадад дифляц үүссэн гэж хэлж болохгүй. Хятад улсад өдгөө хэдийгээр юмны үнийн ерөнхий түвшин нэлээд бага байгаа боловч, Хятад улс дэлхийд дифляц үүсгээгүй, үнэн хэрэгтээ бид "дифляцын шахалтад байгаа" юм гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Лэ Кэчян 15-нд илэрхийлжээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өндөрлөсний дараа, Ерөнхий сайд Лэ Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзан тэдний сонирхсон асуултад хариулахдаа ингэж хэлсэн байна.
Дифляцын талаар олон улсын хүрээнд олон зүйлийн тайлбар байдаг боловч, санал нэгтэй байгаа нь нэг орны юмны үнийн ерөнхий түвшин үргэлж буурах явдал юм. Хятад улсын хэрэглэгчийн үнийн индекс 1-р сард хэвээр нэмэгдэн, 2-р сарын өсөлт 1-р сарынхаас ч өндөр гарсан. Иймээс Хятад улсад дифляц гарсан гэж хэлж болохгүй юм гэж тэрээр тэмдэглэлээ.
"Мэдээж, дэлхийн эдийн засаг удаан хөгжлийн голдирлоос гарч сэргэхийг бид маш их хүсэж байна" гэж Ерөнхий сайд илэрхийлэв. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |