• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Улс орны хөгжил ард иргэдийн ур чадварт түшиглэдэг

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-15 13:44:59

Улс орны хөгжил ард иргэдийн ур чадварт түшиглэдэг. Энэ онд Хятадын Засгийн газар аж ахуйн нэгжид саад болж буй зүйлийг арилгахад тус дөхөм үзүүлэн, зах зээлийн амьжиргааны хүчин чадлыг идэвхжүүлэх зэрэг талаар олон ажлыг хийх болно гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Лэ Кэчян 15-нд хэллээ.

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өндөрлөсний дараа, Ерөнхий сайд Лэ Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж тэдний сонирхсон асуултад хариулав. Засгийн газар юуны учраас ард иргэдийн ур чадварын асуудалд санаа тавин хүч зарцуулж байгаа тухай асуултад хариулахдаа Ерөнхий сайд ингэж илэрхийлжээ.

Ерөнхий сайд Лэ Кэчян, ард иргэд үйлс бүтээж, нийгэм нийтээр шинэлэг зүйлийг бүтээх явдал нь чухамдаа өөрчлөлт, энэ нь мөн ч түүхнээс өгсөн ухаарал юм. 30 жилийн тэртээх байдлыг эргэн санахад, гэрээгээр даалган өгөх бодлого хэрэгжүүлэн, тариачдын үйлдвэрлэл, эрхлэлтийн идэвхжлийг дайчилж, хүн амын хөдөлгөөнийг зөвшөөрснөөр тариачид хотод очин ажиллаж Хятадын эдийн засгийн гайхамшгийг бий болгосон гэжээ. /D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе