• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Мьянмарын хил орчмын аюулгүй байдлыг хангана

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-15 13:49:04

"Бид Хятад, Мьянмарын хил орчмын аюулгүй байдлыг шуурхай хангаж, хятад иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг эрс хамгаалах үүрэг хариуцлага, хүчин чадалтай юм" гэж Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Лэ Кэчян 15-нд Бээжин хотноо илэрхийлжээ.


12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өндөрлөсний дараа, гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзан тэдний сонирхсон асуултад хариулахдаа, Ерөнхий сайд ингэж хэлсэн байна.


Сүүлийн үед Хятад, Мьянмарын хил орчмын нутагт гарсан хэрэгтэй холбогдуулан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулах үедээ Ерөнхий сайд Лэ Кэчян "Чиний асуусан энэ зүйл намайг маш их эмзэглүүлсэн явдал юм. Хятад, Мьянмарын хил орчмын Хятадын нутагт, Хятадын хэсэг иргэдийн амь нас, эд хөрөнгө хохирсон. Амиа алдсан иргэдийн ар гэрийнхэнд хандан би юуны өмнө уй гашууг нь хуваалцаж чин сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйгаа илэрхийлж байна гэлээ.
/D/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе