|
|
||
Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Лэ Кэчян 15-нд Бээжин хотноо гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзлаа. Ерөнхий сайд Лэ Кэчян Хятад, Японы харилцааны талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ардын дайн, Фашистын эсрэг дэлхийн дайны ялалтын 70 жилийн ой тохиож байна. Иймэрхүү чухал цаг мөчид бид энэ он бол Хятад, Японы харилцааны сорилт, боломжийн жил хэмээн үзэж байна гэлээ.
Өдгөө, Хятад, Японы харилцаа хүндрэлтэй байна. Үүний шалтгаан нь өнгөрсний дайны тухай, түүхэн үнэний тухай ойлголт, зөв ойлголтоо үргэлж баримталж чадах эсэхэд оршино. Түүхэн зөв үзлийг баримтлахад түүхээс сургамж авч, ирээдүйд хандсан байх хэрэгтэй гэж Ерөнхий сайд Лэ Кэчян илэрхийлжээ. /D/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |