|
|
||
15-нд Бээжин хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Хятад Америкийн харилцаа бол хөгжиж байгаа болон хөгжсөн хамгийн том хоёр орны харилцаа юм. Бид харилцан хүндэтгэх, хамтран ажиллаж, хамтдаа хөгжих, харилцан сөргөлдөхгүй их гүрний шинэ хэлбэрийн харилцаа тогтооход бэлэн байна гэлээ.
12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, Хятад Америкийн харилцааны асуудлаарх асуултад хариулахдаа энэ үгээ хэлсэн байна.
Ли Кэчян, Хятадын эдийн засаг хэмжээгээрээ дэлхийн цогцуудын 2-рт жагсдаг хэдий ч GDP-н хүн тутамд оногдох хэмжээгээрээ 80-р байранд ордог юм гэжээ.
Ли Кэчян, Хятад улс хөгжлөө баталж чадвал дэлхийд асар их хувь нэмэр болох юм. Бид олон улсын салбарт улам их үүрэг хариуцлага хүлээх боллоо. Зарим нь биднийг бусдын хүчинд дулдуйдлаа гэлцдэг. Биднийг даах тийм их хүч бий гэж үү? Хятад улс бол дэлхийн улс түмэнтэй хамт зүтгэгч юм гэжээ.
Тэрээр, "энэ жил Ши Жиньпин дарга АНУ-д төрийн айлчлал хийнэ. Энэ нь хоёр орны харилцаанд түлхэц болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Ли Кэчян, мэдээжээр Хятад Америкийн харилцаанд зөрчил маргаан байгаа ч хамтын ашиг сонирхол нь зөрчил маргаанаасаа их байгаа юм. Зөрчил маргаанаа зөв шийдвэрлэж чадвал хамтын ашиг сонирхлын хэмжээ нэмэгдэнэ. Өдгөө бид хоёр орны хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээ хийж, хөгжлийн шинэ орон зай хайж байна. Хэлэлцээнд цаг хугацаа хэрэгтэй боловч Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцаа улам нягт болохыг үүнээс ойлгож болох юм гэжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |