|
|
||
15-нд Бээжин хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, Хятадад банк санхүүгийн зарим эрсдэл байгаа ч систем, бүс нутгийн шинжтэй эрсдэл гаргахгүй байхыг баталж чадна гэжээ.
12 дах сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулсан юм. Тэрээр банк санхүүгийн эрсдэлийн асуудлаарх асуултад хариулахдаа дээрх үгээ хэлсэн байна.
Тэрээр, "Хятадын эдийн засаг хэвийн өсөж байгаа бөгөөд бидний нөөц их, мөн орон нутгийн захиргааны шинжтэй өрийн 70 гаруй хувь нь хөрөнгө оруулалтын шинжтэй болохоор орлоготой юм. Одоо бид бас өрийн салбарыг хуулиар дүрэмжүүлж, зүй ёсыг эрхэмлэн, арын хаалгыг бөглөж байна. Банкны салбарын хөрөнгө мөнгөний нөөц сайн байгаа төдийгүй санхүүжилт, зээлийн хамарч бий хэмжээ өргөн байна. Зээлийн муу дансны хэмжээ нэмэгдэж байгаа ч дэлхийн төвшинтэй харьцуулбал бага байгаа юм гэжээ".
Тэрээр, "банк санхүүгийн зарим нэг эрсдэл гарах бол зүй ёсны хэрэг, зах зээлийн журмаар шийдвэрлэнэ. Энэ нь хэв суртлын эрсдэлийг хориглон, хүмүүсийн энэ талын үзэл ухамсрыг дээшлүүлэх болно" гэжээ.
Ли Кэчян, энэ жил бид хадгаламжийн даатгалын дүрэм хэрэгжүүлэх төдийгүй олон давхарга бүхий хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, аж ахуй нэгжүүдийн хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэн, банк санхүүг эдийн засгийн цогцуудад улам сайн үйлчлүүлнэ гэж онцолжээ.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |