|
|
||
15-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд, Хятад улсын засгийн газар энэ онд засаглалыг цомтгон, эрхийг доод шатны байгууллагад олгох ажлын эрчээ нэмэгдүүлж, засаг захиргааны бус хянан зөвшөөрөх эрхийг цуцлах, эрх, үүрэг хариуцлага тооцохыг ахиулах, ажлын явцад болон ажлын дараах хяналт удирдлагын шинэ загварыг эрэлхийлэх энэ гурван талын ажлыг гол байранд тавих болно гэжээ.
Тэрээр, засаглалыг цомтгож, эрхийг доод шатны байгууллагад олгох нь засгийн газар болон зах зээлийн харилцааг тодорхой болгоход ашигтай төдийгүй, зах зээлийн амьжиргааны хүчийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн хурд удаашрах дарамтыг ч зохих хэмжээгээр багасгах болно. Өнгөрсөн жил Хятад улсын эдийн засгийн өсөлтийн хурд удааширсан боловч ажлын орон тоо нэмэгдсэн нь засаглалыг цомтгон, эрхийг доод шатны байгууллагад олгосонтой шууд холбоотой юм гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |