• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Авилгалыг эсэргүүцэхэд дур зоргоор аашлахыг цээрлүүлж, ажил хийхгүй байхыг эсэргүүцнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-15 14:09:11

15-нд Бээжин хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, эрхийг ил тод байлгаж, нийгмийн хяналтыг дээшлүүлж, албан хаагчид биеэ барих ухамсраа дээшлүүлж, албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх хэрэгтэй. Энэ үйл явцад бид дур зоргоор аашлахыг цээрлүүлж, ажил хийхгүй байхыг эсэргүүцэж, залхуу хойрго засаглалыг зөвшөөрөхгүй юм гэжээ.


12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын хурлын 3-р чуулган өндөрлөсний дараа ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж тэдний асуусан асуултад хариулсан байна.


Ли Кэчян авилгын эсэргүүцэх асуудлын тухайн асуултад хариулах үедээ, Хятадын нам засаг авилгалыг эсэргүүцэн цэвэр цэгц засаг хэрэгжүүлэх бодлого бол үргэлжийн юм. ХКН-ын 18-р хурлаас хойш, Ши Жиньпинээр ерөнхий нарийн бичгийн дарга болгосон намын төв хороо авилгалыг эсэргүүцэх шийдвэр зоригтой ажилласаар ирсэн юм. Зарим өндөр албан тушаалтан хуулийн дагуу шалгагдаж, шийдвэрлэгдэн илт амжилт олсон юм, ард олны ч дэмжлэгийг авсан юм. Иймээс тогтолцооны дагуу авилгалыг эсэргүүцэх, уг үндсээр нь арилгах ижил юм гэжээ.


Ли Кэчян, эн тэргүүнд хуулийн дагуу улс орноо удирдах хэрэгтэй. Дараа нь тогтолцооны өөрчлөлтийг ахиулах хэрэгтэй. Гуравт, хяналт, сахилга батыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе