• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Газар эдэлбэрийн салбарыг урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-03-15 14:10:33

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өнгөрлөсний дараа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад харууллаа.

"Файнэншл Таймс" сонины сэтгүүлчийн газар эдэлбэр, орон сууцны тухай асуултад Ки Кэчян хариулахдаа, Хятад улсын хотжилтын хурд нэмэгдсээр байгаа. Хятад улсын газар эдэлбэрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ маш их болохоор иргэд, оршин суугчид орон сууц худалдан авахыг бид урамшуулахын зэрэгцээ, тус салбарыг урт хугацаанд эрүүл тогтвортой хөгжүүлэх болно.

Хятад улс бол хөгжиж байгаа орон. Тиймээс орон сууцны асуудал бол эдийн засгийн асуудал төдийгүй, хамгийн чухал нь иргэдийн амьжиргааны том асуудал. Хятад улсын засгийн газрын хувьд юун түрүүнд хийх чухал ажил бол даруй бага орлоготой иргэдэд орон сууцны баталгаа олгох явдал юм. Өнөөдөр гэр хорооллыг өөрчлөн сайжруулах, хот хөдөөгийн нурах аюултай орон сууцыг сэлбэх талаар бид эрч хүчээ нэмэгдүүлсэн.

Хятад улсын засгийн газар иргэддээ орон сууцны үндсэн баталгаа хангах үүрэгтэй. Тэгэхэд газар эдэлбэр, орон сууцны зах зээл нь өөрийн гэсэн дэг журамтай болохоор газар нутгийн онцлогийн дагуу ялгаатайгаар зүй зохистой тохируулга хийхийг Төв засгийн газар орон нутгуудын захиргаанд шаардаж байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе