|
|
||
12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 15-ны өдөр өндөрлөснөөс хойш Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, байгаль орчны хууль хэрэгжүүлэх салбарууд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зоригтой ажиллах хэрэгтэй. Ажлаа хийж чадахгүй хүмүүсээс хариуцлага нэхэмжлэх болно. Ажлын хариуцлага алдагсдаас хуулийн хариуцлага нэхэмжлэх болно. Байгаль орчны хуулийг хатуу хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.
Тэрээр Huffington Post сонины сурвалжлагчийн Хятадын байгаль орчны бохирдолыг засаж байгаа тухай асуултад хариулахдаа, засгийн газар тоосонцор манан зэрэг байгаль орчны асуудлыг зохицуулах талаар эрс бат шийдвэр зоригтой байгаа бөгөөд маш их хүч тавьсан. Гэвч үр дүн нь хүмүүсийн хүсч хүлээснээс нэлээд зөрөөтэй байна гэжээ.
Ли Кэчян, мэдээж засах сайжруулах нь системжсэн ажил юм. Би уржигдар зарим мэдээлэлд тоосонцор мананг арилгах ажил засгийн газрын ажлын тайланд нэлээд хойгуур дурдагдсан тухай мэдээлснийг уншлаа.
Энэ жилийн тайлан нэлээд өөрчлөгдсөн. Эрчим хүч хэмнэн бохирдолыг багасгах үзүүлэлт, эдийн засаг нийгмийн хөгжлийн гол гол үзүүлэлтийг хамт байршуулж, тайланд нэлээд урдуур дурдсан гэжээ.
Тэрээр, тайланд бүтцэд тохируулалт хийхээс нефт үйлдвэрлэн хэрэглэх чанарыг асуудлыг тоосонцор манан зэрэг байгаль орчны бохирдлыг арилгахтай холбож ярьсан. Энэ бол нийгэмд хүн болгонтой холбоотой засах сайжруулах үйл ажиллагаа юм гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |