• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын эдийн засгийн голыг хэвээр байлгах хүчин чадал бий

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-03-15 13:33:40

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-ны өдөр Бээжинд хэлэхдээ, Хятадын эдийн засаг буурах дарамттай, олон талын эрсдэлтэй байгааг үгүйсгэхгүй. Гэвч бүгд нэгдэн зүтгэвэл Хятадын эдийн засгийн ерөнхий байдлыг хэвээр байлгаж, үндсэнд нь сайн чиглэлээр хөгжүүлэх итгэлтэй байна гэжээ.

12-р сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчдтэй уулзаж тэдний асуултад хариуллаа. Эдийн засгийн шинэ төлвийн талаар асуултад хариулахдаа тэрээр дээрх үгээ хэлсэн юм.

Ли Кэчян, Хятадын эдийн засаг шинэ төлөвт орж, эдийн засгийн өсөлтийн хурдыг энэ онд 7 хувь байхаар тохируулав. Өсөлтийн хурд удааширсан боловч хэрэг дээрээ энэ зорилтыг биелүүлэх тийм ч амархан биш юм. Учир нь Хятадын эдийн засгийн ерөнхий хэмжээ нэмэгдэж, 10 триллион ам долларт хүрлээ. Хэрэв 7 хувийн өсөлтөөр бодвол жил бүрийн дунд зэргийн орны эдийн засгийн хэмжээтэй тэнцэж очих юм гэжээ.

Ли Кэчян, энэ явцад бид чанар үр ашгийг чухалчилж, Хятадын эдийн засгийг дунд дор төвшнөөс дунд дээд түвшинд өгсөж чадах юм бол Хятадын эдийн засаг удаан хугацаанд дунд дээд өсөлтийн хурдаа хэвээр хадгалж чадна. Бид орчин үеийн бүтээн байгуулалтандаа бат бэх үндэс суурь тавьж өгөхөөр барахгүй дэлхийн эдийн засагт ч асар их хувь нэмэр оруулах болно гэжээ.

Хятадын эдийн засаг буурах дарамт нүүрлэж, олон зүйлийн эрсдэлд тулгарч байгааг би үгүйсгэхгүй. Асуудлын гол нь шинэ төлөвт тогтвортой өсөлт, бүтэцийн тохируулалтанд тэнцвэрээ олох явдал юм гэжээ. Ли Кэчян, бүгдээрээ сэтгэл нэгдэж зүтгэвэл Хятадын эдийн засгийн ерөнхий байдлыг хэвээр байлгаж, үндсэн байдлыг сайн чиглэлээр хөгжүүлэх хүчин чадалтай юм гэжээ. /Баатар орчуулав/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе