|
|
||
15-нд Бээжин хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, төв засгийн газар Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа, засаг даргын хуулийн дагуу засаглал явуулахыг үргэлжлэн дэмжинэ. Хонконгод үзүүлэх дэмжлэгээ улам чангатгаж, Хятадын өөрчлөлт нээлтэй байлгах, орчин үеийн байгуулалт дах Хонконгийн өвөрмөц үүргийг цаашид нэмэгдүүлэх болно гэжээ.
12-дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өндөрлөсний дараа Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчдтэй уулзаж тэдний асуултад хариулсан юм. Хонконгийн эдийн засгийн өдрийн сонины сэтгүүлчийн асуултад хариулахдаа, нэг орон хоёр системтэй байх, Хонконгчууд Хонконгоо удирдах, Макаочууд Макаогаа удирдах, дээд хэмжээнд өөртөө засах явдал бол Хятадын засгийн газрын төрийн бодлого юм. Зарим хүн төв засгийн газар Хонконгод хэрэгжүүлэх бодлогоо өөрчилж магадгүй гэж болгоомжилж байна. Тэгэх ямар ч шаардлагагүй гэжээ.
Ли Кэчян, энэ оны засгийн газрын ажлын тайланд үндсэн хууль, тулгуур хуулийг чанга мөрднө гэж дэвшүүлсэн нь ямагт нэг улс хоёр системтэй байх бодлогыг сайтар хэрэгжүүлнэ гэсэн үг юм. Учир нь нэг улс хоёр системтэй байх бодлогыг үндсэн хууль, тулгуур хуульд бичиж оруулсан юм. Үндсэн хууль, тулгуур хууль нь засаг захиргааны онцгой бүсийн эрх зүйн үндсэн юм. Тулгуур хуульд ч засаг захиргааны онцгой бүсэд хэрэгжүүлэх тогтолцоог тусгасан юм. Нэг улс хоёр системтэй байх нь төрийн болон ард түмний хүсэл юм, амархан өөрчилж болдог зүйл биш гэжээ.
Тэрээр, төв засгийн газар Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа, засгийн даргын хуулийн дагуу засаглал явуулахыг дэмжиж, Хонконгод үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж, Хятадын өөрчлөлт нээлтэй байлгах, орчин үеийн байгуулалт дахь Хонконгийн өвөрмөц үүргийг цаашид нэмэгдүүлэн, Хонконг болон эх газрын хамтын ажиллагаанаас аль аль нь ашиг хүртэж, эдийн засаг худалдаа, соёлын солилцоогоо цаашид гүнзгийрүүлж, хоёр газрын ард иргэдийг сэтгэл ханамжтай байлгаж, тэдэнд аз жаргал эдлүүлэх болно гэжээ. /Баатар орчуулав/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |