|
|
||
15-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Лэ Кэчян АТИХ-ын 3-р чуулганы дараах гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрээр Тайваны хоолойн хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа, чөлөөтэй нээлттэй байх дундаа бид юуны өмнө Тайванд нээлттэй байх эрч хүчээ нэмсээр, цар хүрээгээ өргөтгөсөөр байна гэжээ.
Лэ Кэчян, Тайваны хоолойн хоёр эргийн эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд, хос хүрдийг зэрэг эргүүлэх хэрэгтэй. Нэг хүрд нь хоёр эргийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх тогтолцооны байгуулалтыг эрчимжүүлэх. Нөгөө хүрд нь харилцан нээлттэй байх цар хүрээгээ тэлэх. Эх газрын хувьд, Тайваны аж ахуйн нэгжүүд эх газарт хөрөнгө оруулалт хийхийг дэмжинэ. Тайваны залуус эх газарт ирж үйлс босгохыг эрчтэй дэмжиж, хоёр эргийн ард иргэдийн хэлхээ холбоог эрчимжүүлж, эв найрамдлыг зузаатгахыг хүсэж байна гэжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |