|
|
||
15-нд Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Лэ Кэчян АТИХ-ын 3-р чуулганы дараа гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, ном бичиг бол хүн төрөлхтний соёл уламжлалыг тээгч юм. Миний хувьд зав чөлөөгөөрөө ном уншихаар маш жаргалтай санагдаж, насан туршийн олз омог гэж боддог гэжээ.
Лэ Кэчян, өнгөрсөн жил засгийн газрын ажлын тайлан боловсруулах үеэр тал талын санал бодлыг сонсоход, бичгийн хүмүүс, ном хэвлэлийнхнийг бүү хэл, эдийн засагчид, бизнесменүүд ч бүх ардын ном унших үйл ажиллагааг дэмжиж, засгийн газрын ажлын тайланд "бүх ардаараа ном унших" агуулга нэмэхийг санал болгож байсныг би санаж байна.
Эдгээр санал надад олон зүйл бодогдуулав. Ард түмэн маань эдээр баян байхыг хөөцөлдөхөөс илүү оюун санаагаар баян байхыг хүсэх болсон нь илэрхий. Хүн бүхэн ном унших орчинг бүрдүүлж, нийгмийн хөгжил дэвшлийг ахиулахыг хүсэж байна гэжээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |