• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятадын хилийн бүсийн аюулгүй тогтвортой байдлыг эрс хамгаална

CRI       (GMT+08:00) 2015-03-15 09:21:04

14-нд Хятадын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Яншэн, Мьянмарын цэргийн нисэх онгоц дахин хил давах буюу Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орны аюулгүй байдлыг хохироосон ноцтой хэрэг гаргавал Хятадын арми шийдвэртэй арга хэмжээ авч хариу өгөх болно гэжээ.
Гэн Яншэн, 3-р сарын 8-наас хойш, Мьянмарын засгийн газрын цэрэг болон иргэний зэвсэгт хүчин харилцан гал нээх явцдаа Мьянмарийн цэргийн онгоц хил давах, их бууны сум Хятадын хилд унасан хэрэг олон удаа гарч Хятадын хил орчмын иргэдийн амийг хохироож,  шархдуулж байгаад Хятадын ард түмэн хатуу эсэргүүцэж байна.

Хятадын цэргийн төв зөвлөлийн даргын орлогч Фан Чанлүн Мьянмарын батлан хамгаалах цэргийн ерөнхий командлагчтай утсаар ярьж, уг хэргийг хянамгай бөгөөд түргэн шалгаж, хэрэг өдөөгчийг залхаан шийтгэж, нас барагсад, шархдагсдын гэр бүлийнхнээс уучлал гуйж, Хятадын талд хариу өгөхийг Мяьнмарын талд шаардсан байна. Мьянмарын арми цэрэг ангиа чанд хамаарч, иймэрхүү хэрэг дахин гарахгүй байхыг батлах хэрэгтэй гэж Фан Чанлүн шаарджээ. Хурдан хүн томилж Хятадын талтай хамт хянамгай шалгаж, асуудлыг зохистой зохицуулан холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэмжлэх болно гэж Мьянмарын тал амлалт өгсөн байна гэжээ.

Гэн Яншэн, Хятадын арми хилийн удирдан хамааралтаа эрчимжүүлж, Хятад Мьянмарын хилийн бүсийн аюулгүй тогтвортой байдлыг эрс хамгаалж, хилийн бүсийн ард түмний амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаална гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе