• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган өндөрлөлөө

CRI       (GMT+08:00) 2015-03-15 10:56:11

12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 15-ны үдээс өмнө Ардын Их Хурлын Ордонд 4-р бүгд хурал хуралдууллаа. Энэ бол энэ чуулганы сүүлчийн хурал юм. Ингээд 10 хоног хуралдсан 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган хэлэлцэх хэргийн төлөвлөгөөгөө бүрэн дүүрэн дуусгаж өндөрлөлөө.

Хаалтын хурлыг чуулганы тэргүүлэгчдийн Байнгын дарга, гүйцэтгэгч дарга Жан Дэжян даргалсан байна. Ши Жиньпин, Ли Кэчян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нарын зэрэг нам төрийн удирдагчид  хуралд оролцжээ.

Хурлын үеэр 3000 гаруй төлөөлөгч үндсэн хууль, хуулиар олгосон үүргээ хянамгай гүйцэтгэж, Засгийн газрын ажлын тайлан, бусад тайлануудыг хянан хэлэлцэж, өнгөрсөн жилийн Хятадын тал бүрийн ажлын амжилт, туршилгыг дүгнэж, энэ оны ажлын гол үүргийг дэвшүүлж, ажлын байршуулалт хийжээ.

Хурлаар эн түрүүнд Засгийн газрын ажлын тайланг санал оруулан баталжээ. Төрийн зөвлөлийн өнгөрөн жилийн ажлыг гүйцэд үнэлж, 2015 оны ажлын ерөнхий байршуулалт, зорилт үүрэг, бодлого арга хэмжээг батлан зөвшөөрч, 2015 онд ДНБ-ний өсөлтийг 7 хувь орчимд байлгахаар төлөвлөж байгаагаа Хятад улсын Засгийн газар тайландаа дурдсан гэж хурлын тогтоолд тэмдэглэжээ.

Хурлаар мөн "2014 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2015 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний тухай тогтоол", "2014 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал болон 2015 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тухай тайлан", "2015 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө", "2014 оны төв, орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал болон 2015 оны төв, орон нутгийн төсвийн тухай тогтоол", "2014 оны төв, орон нутгийн төсвийн хэрэгжилтийн байдал болон 2015 оны төв, орон нутгийн төсвийн төслийн тухай тайлан", "2015 оны Төв засгийн газрын төсөв", "БНХАУ-ын хууль тогтоох хууль"-д өөрчлөлт оруулах тухай тогтоол, БХАТИХ-ын Байнгын хороо, Дээд Шүүх, Дээд Прокурорын Газрын ажлын тайланд санал оруулан баталсан бөгөөд Чэнь Жинин, Чэнь Хао БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүний тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн зөвшөөрчээ. Хууль дүрмийн дагуу, Чэнь Жинин, Чэнь Хао  төрийн засаг захиргааны бусад байгууллага нэгжид албан тушаал хаших болсон болохоор, эрхбиш Байнгын хорооны гишүүний тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагатай юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе