|
|
||
15-нд Бээжин хотноо Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, сүүлийн үед интернетээр "салхины ам" гэсэн үг олны дунд дэлгэрч байна, "би интернетийн салхин аманд зогсож салхины аясыг даган урагшилж, Хятадын эдийн засгийг хөгжүүлэх болно" гэжээ.
12 дахь сонгуулийн Бүх Хятадын АТИХ-ын хурлын 3-р чуулган өндөрлөсний дараа ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзаж тэдний асуусан асуултад хариулсан байна. Интернет худалдааны талаар асуусан асуултад хариулах үед тэрээр ингэж хэлсэн юм.
Ли Кэчян, би ч интернетээр бараа худалдан авч байсан, саяхан хэдэн ном худалдаж авсан. Би интернет худалдаа, буухиа шуудан зэрэгтэй уялдан хөгжиж байгаа цахим худалдаа зэрэг шинэ ажил байдлыг сурталчлах хүсэлтэй байна. Учир нь тэр нь ажил олголтыг нэмэгдүүлж, ажлын байр гарган, хэрэглээнд сэдэл өгсөн байна. Хүмүүс интернетээр дамжин хэрэглээний урмыг хөгжөөсөн байна гэжээ.
Ли Кэчян, би интернет дэлгүүр төвлөрч байгаа тосгоны ажлын байдалтай танилцахдаа 800 айл өрх 2000 гаруй интернет дэлгүүр ажиллуулж байгааг харсан. Тэнд ажил үйлс эрхлэх орон зай байна. Мөн ойр орчим нь байгаа дэлгүүрт очиж тэднээс сэтгэл түгшиж байгаа эсэх талаар асуухад тэд интернет дэлгүүр ажиллуулж байна гэж хариулсан. Ойнлайн болон бодит дэлгүүр хамт ажиллуулж байгаа нь амьжиргааны хүчин их бөгөөд хөгжлийн орон зайтай гэдгийг харуулж байна гэжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |